Гурван хормын дүрэм гэж чухал юм байдаг. Энэ дүрэм хүүхдүүдэд үйлчилдэг юм.
Эцэг эхчүүд гэр бүлтэйгээ байхдаа энэ дүрмийг мөрдөж эхэлбэл олон зүйл сайнаар эргэдэг.
-Сурталчилгаа-
“Гурван хормын дүрэм” гэж яг юу юм бэ? Энэ бол хүүхэдтэйгээ уулзах бүртээ олон жил уулзаагүй хамгийн сайн андтайгаа уулзаж байгаа юм шиг баярлах явдал юм. Та дэлгүүр рүү талханд гараад орж ирсэн байж болно, ажлаасаа ядраад орж ирсэн байж болно.
Адилхан. Яагаад гэвэл, ХҮҮХЭД ТАНТАЙ ХУВААЛЦАХЫГ ХҮССЭН БҮХ ЮМАА ЯГ ЭХНИЙ ГУРВАН ХОРОМД ХЭЛДЭГ. Тиймээс л яг энэ гурван хормыг алдахгүй байж сурах хэрэгтэй.
Гурван хормын дүрмийг зөнгөөрөө мөрддөг эцэг эхчүүд гэж байдаг. Жишээ нь, тэд хүүхдээ сургуулиас нь авахдаа доош сууж хүүхдийнхээ нүд руу хардаг, уулзаад чанга тэвэрдэг, хүүгээ санасан шүү гэж хэлдэг. Бусад эцэг эхчүүд утсаар ярингаа “явъя” гээд хүүхдийнхээ гараас чирээд яваад өгдөг.
Ажлаасаа ирэнгүүтээ бүх анхаарлаа шууд хүүхэддээ өгч бай. Хүүхдийнхөө өөдөөс харж доош суун өдрийг яаж өнгөрүүлэв, түүнтэй юу тохиолдов гэж заавал асууж бай. Заримдаа хүүхдэд өдөржин хамт байснаас хэдхэн хормын чин сэтгэлийн яриа өрнүүлэх нь илүү чухал байдаг.
Хүүхэддээ зарцуулах цаг хугацаанаас илүү сэтгэл санаагаар түүнтэй ойр байх маш чухал. Томчуул бид дандаа яарч сандарч явдаг нь хэдий тэд нарын сайн сайхны төлөө ч, ингэснээр бид тэднийг аз жаргалтай болгодоггүй юм. Эцэг эх ба хүүхдүүдийн хувьд “цагийг хамт өнгөрүүлнэ” гэдэг огт өөр утгатай байдаг.
-Сурталчилгаа-
Томчуудын хувьд гэртээ юм хийж байхдаа, дэлгүүрт явж байхад хүүхдээ хажуудаа байлгах л хангалттай байдаг. Харин хүүхдүүдийн хувьд “хамт байна” гэдэг эцэг эх нь дэргэд нь суухдаа утсаа цааш тавих, тэгээд бие биенийхээ нүд руу харах, томчуудын түм буман асуудлуудаа түр хойш тавих, өөр бусад ажлуудаа хийхгүй байхыг хэлдэг. Хүүхэдтэйгээ харьцах үедээ түүнээс өөр чухал юм бий гэж мэдрүүлбэл хүүхэд том хүнд итгэдэггүй.
Мэдээж хүүхэдтэйгээ дандаа хамт байх, байнга тоглох цаг зав эцэг эхчүүдэд бага олддог. Гэхдээ л дөнгөж уулзсан гуравхан хоромдоо хүүхэд юу хүсч байгааг л хийж байвал маш сайн.
-Сурталчилгаа-
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг. Нэг мэдэхэд л таны хүү, охин өсч том болно. Тиймээс цаг алдалгүй яг одооноос нэг нэгэндээ бүрэн итгэсэн харилцааг эхлүүлээрэй. “Гурван хормын” дүрэм танд маш хэрэг болно шүү!Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: АНИРГҮЙ ТӨВ бясалгалын сургууль
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!