Хатмал цөлд явахад хар ус амттай Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй Жаргал ховор цагт-жаргалын бага нь амттай Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн-зовлон бас амттай.
Ингэхэд ер ннь жаргал гэж Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо? Хүндэт тэр жаргал тэгээд Хүн бүхэнд адилхан уу?
Үгүй ээ. Үүлэнд хэлбэр байхгүй Үйсэнд ширхэг байхгүй Үнсэнд тоо байхгүй
-Сурталчилгаа-
Усанд өнгө байхгүй Утаанд үнэ байдаггүй Ургамалд дуу байдаггүй. Учир нь гэвэл. Хэтэрхий баян байгаль Хэлбэрт захирагдах дургүй гэнэ Хэнд юу сайхан бэ гэдгийг Хэлж тогтоож болдоггүй гэнэ. Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
-Сурталчилгаа-
Хагас нь бас зовлон гэнэ. Гэтэл, хүн тоохгүй унаатай Хүүхэд ч тоохгүй эмээлтэй Амьтан тоохгүй эхнэртэй Амиа борлуулж суухыг Алд биений жаргал гэнэ Арчаа байхгүйн зовлон ч гэнэ. Төрийн тушаалд дэвшиж Төмөр царай царайлж Эгэл олныг айлгаж Эрх ямбатай явахыг Дурлаж зарим нь жаргал гэнэ Дургүйцэж зарим нь зовлон гэнэ.
Гэтэл, халагдахаасаа өөр сэтэргүй Хавийнхныгаа айлгах сэнтэнгүй Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ Хагас нь бас зовлон гэнэ. Намба ухаан төгс Нас тогтсон авгайтай Энхрийлэл халамж хоёрт нь Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг Зарим нь ухаалаг жаргал гэнэ Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ.
-Сурталчилгаа-
Гэтэл амьдрал мэдэхгүй багачуудыг Амрагаа болгож аваад Ноолуулж эрхлүүлэх ялдамд Номорхож томорхож суухыг Энэ биений жаргал гэнэ Эр хүний зовлон ч гэнэ. Ай, элдэв жаргал хэмжээтэй Эцэст нь нь төлөх үнэтэй
-Сурталчилгаа-
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-
Эх сурвалж: Монголын алдартай яруу найрагч Ренчиний Чойном / Жаргал, зовлон шүлэг/
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!