Зоосоор төлдөггүй үйлийн үр гэж бий Залиар тулдаггүй туйлын үнэн гэж бий Зээлээр сунадаггүй хүний нас гэж бий
Зэдээр хуурдаггүй нүглийн нүд гэж бий Зоргоор болдоггүй хүслийн хяслан гэж бий Зогсоож болдоггүй амьдралын хүрдэн гэж бий Захирч болдоггүй хүний заяа гэж бий
Сурталчилгаа
Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном: www.facebook.com/altanmutriinzaluujuulahnuutsjor/
Gertee Massage: www.youtube.com/@gerteemassage
Заргалдаж болдоггүй хүний төөрөг гэж бий Зөрж болохгүй тэнгэрийн бошго гэж бий Зөрчиж болохгүй ертөнцийн хууль гэж бий Заавал мөрдөх амьдралын жаяг гэж бий Зайлшгүй зохицох байгалийн зохирол гэж бий
Сөрж болохгүй хорвоогийн жам гэж бий
Сөхөрч болохгүй орчлонгийн шалгуур гэж бий Сөгдөөд нэмэргүй эрлэгийн шүүлт гэж бий Сүслээд нөмөргүй харийн тэнгэр гэж бий! Шүүж болдоггүй хүний тавилан гэж бий Шунаж болдоггүй амьдын жаргал гэж бий Шилж болдоггүй оноосон зам гэж бий Шилжүүлж болдоггүй тохоосон үүрэг гэж бий Бөхөөж болохгүй амин гал гэж бий
Булзаж болохгүй аман андгай гэж бий Булингартуулж болохгүй ариун цус гэж бий Бутаргаж болохгүй алтан ураг гэж бий Мөнхөд манах хүний мөн чанар гэж бий Мөрлөж сахих хүний ёс жудаг гэж бий Мохоож болохгүй ясны чин зориг гэж бий Мөхөөж болохгүй язгуурын чин хүсэл гэж бий!
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа /Жам, Жаяг, Жудаг/
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!