Одоогоор дархлааг гаднаас дэмжих боломжгүй. Ихэнх тохиолдолд дархлаа дэмжинэ гэсэн бэлдмэлүүд нь шинжлэх ухааны нотолгоогүй бизнесийн шинж чанартай байдаг.
Дэлхий нийтэд ч ийм бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй. Хүн өөрийнхөө дархлааг зүгээр машинаа засаж байгаа юм шиг хүчээр сэргээж засах боломжгүй. Тэрийг хүмүүс ойлгодоггүй юм. Тариа хийгээд л эдгэчихнэ гэж эндүүрнэ.
-Сурталчилгаа-
Одоогийн байгаа мэдлэг дээр тулгуурлаад бодвол гурав, дөрөвхөн зүйлд л анхаарна.
-Сурталчилгаа-
- Тархи мэдрэлийн систем бүгдийг удирдана. Тэгэхээр нээх нь дархлаанд хамгийн их тустай. Стресс дархлаанд муу байдгийг шинжлэх ухаанаар тогтоочихсон.
- Бухимдахад дархлааны эсүүд ихээр үхдэг гэнэ. Стресстэхэд ялгарч байгаа стеройд гормонуудын хэмжээ ихэссэнээр дархлааны эсүүд үхдэг гэсэн судалгаа бий.
-Сурталчилгаа-
- Боломж л гарвал инээж байгаарай. Ялангуяа 10-20 минут инээх нь бүр сайн.
- Хоёр дахь нь цэвэр агаар, байгаль. Ойд модонд 1-2 цаг алхахад дархлааны эсүүд улам сэргэдэг. Шинжлэх ухаанаар нотлогдсон судалгаа хүртэл бий.
-Сурталчилгаа-
- Чанарлаг хоол идэх. Чанартай гээд дан ногоо идэх бус шим тэжээл гэх мэт тэнцвэрийг нь тохируулж хооллох нь чухал.
- Амьдралын хэв маяг. Оройн 10.00-аас өглөөний 08.00 цаг бол нойроо авч тархиа амраах хамгийн сайн цаг. Хүний амьдралын цаг бүртгэгч ген гэж бий.
-Сурталчилгаа-
Хүн зөв амьдарвал тэр нь зөв ажиллагаатай байна. Би зөвхөн шинжлэх ухаанаар батлагдсан зүйлийг л ярьж байна. Энэ бол зүгээр л хүний амьдралдаа баримталж байх ёстой энгийн мөрдлөгүүд. Энэ бүхэн нь дархлааг сайн байлгах суурь болдог. Зөвхөн инээж амьдарья хүмүүсээ.
-Сурталчилгаа-
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!