Өдрийн турш бид өөрсдийн болон бусад хүмүүсийн хэрэглэсэн оюун санааны болон бие мах бодийн энергийн бүтээгдэхүүн болох маш их энергийн хаягдлыг цуглуулж, хуримтлуулдаг.
Мөн янз бүрийн сэтгэл хөдлөлийн байдал үлдэгдэл байдаг бөгөөд эдгээр нь хар толбо шиг бидний аурад наалдсан байдаг.
-Сурталчилгаа-
Тиймээс бид сөрөг хандлагатай, ааш муутай, сэтгэлээр унасан, өвчтэй, ядарсан, нойрмог болж, нойргүйдэл гэх мэт асуудал үүсдэг.
Энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл архаг ядаргаа болдог. Өөрөөр хэлбэл бидний эрч хүч сэтгэл зүйн хог хаягдлаар дүүрэн байгаагийн шинж бөгөөд цэвэрлэгээ хийх цаг болжээ.
-Сурталчилгаа-
Хорвоо ертөнц дэхь амьтай, амьгүй бүхийл зүйл энергийн давтамжаас бүрддэг. Аура бол хүн, амьтан, эд зүйлсээс цацрах энергийн давтамж юм. Аура нь гадны нөлөө, тухайн хүний бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгдөж байдаг.
-Сурталчилгаа-
Мөн хүний аура 7 давхарга байдаг ба эдгээр нь хүний биеийн 7 чакра буюу энергийн гол төвүүдтэй холбоотой юм. Аураны өнгө нь тухайн хүний сэтгэл санаа, бие махбодийн байдал, сүнслэг оршихуйгаас хамаарч өөр өнгөтэй байдаг гэж үздэг.
-Сурталчилгаа-
Учир нь таны аура бүдэг, бараан болох нь үүрд энэ чигээрээ үлдэнэ гэсэн үг биш юм. Аура болон энергиэ хэрхэн цэвэрлэх вэ? 1. Өндөг хэлбэртэй хурц гэрлийг бүх биеэрээ тойруулан төсөөлөөрэй. Дараа нь гэрлийг хамгийн дээд хэмжээнд хүртэл өсгөж, өндгийг биеийнхээ эргэн тойронд 1.5 м орчим тараана.
-Сурталчилгаа-
-Сурталчилгаа-
3. Хамгийн сүүлд өөрийн аура гялалзаж байгааг мэдрээрэй. Энэ бол бодол төсөөллийн энгийн аргаар өөрийгөө тэнцвэржүүлэх жор юм. Бидний аура нь бидний бага наснаасаа үүссэн бие мах бодийн болон сэтгэл зүйн янз бүрийн гэмтлийн үр дүнд нүхтэй байж болно.
-Сурталчилгаа-
Аураг цэвэр байлгахад биеийн тамирын дасгал хөдөлгөөн, байгальд цагийг өнгөрөөх, тунгалаг цэнгэг ус, йог, бясалгал хийх, өөрийгөө хайрлах, содон өнгийн зүйл харах, нарны гэрэлд байх, байгалийн чимээ сонсох гэх мэт зүйлс ихээхэн нөлөөлдөг юм. Өөрийн аураг эрч хүчтэйгээр байлгахаас гадна амьдарч буй орон зайгаа үе үе цэвэрлэж байх хэрэгтэй.
-Сурталчилгаа-
Мөн болор, гэрэл, лаа, шинэхэн цэцэг, нарны гэрэл, сайхан аялгуу гэртээ тавих нь тустай байдаг. Гэрийнхээ сөрөг энергийг арилгах өөр нэг сайн арга бол гэмтэлтэй бүх зүйлийг хаях явдал юм. Энэ нь шинэ энерги орж ирэх, бидний өнгөрсөн үеийн ачааг арилгах хангалттай орон зайг бий болгоход тусална.
-Сурталчилгаа-
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!