Оюун санааны цэвэр байдал. Та эхээс төрөхдөө цэвэр ариун мэндэлдэг. Гэхдээ цаг хугацаа олон зүйлийг өөрчилдөг.
Бодол хүн рүү үргэлж орж ирдэг. Түүнд автах уу, эсвэл үгүй юу гэдэг нь таны оюун санааны цэвэр байдлаас хамаарна. Бурхан багшийн сургаалд бодол биеллээ олдог учир үргэлж сайн сайхан зүйл бод. Хүн зөв бодолтой бол таныг зөв зүйл дагана. Харин хүн буруу бодолтой аваас таныг буруу зүйл л дагана. Харин зөв бодолтой бол түүнийг аз жаргал хүлээж байгаа.
Хүний нэг удаа санасан хорон санаа хаашаа ч арилдаггүй далд ухамсарт хадгалагдан үлддэг аж. Ялангуяа ойр дотно, хайртай хүмүүст тань энэ бүхэн хүчтэй нөлөөлдөг.
Түүнээс гадна ийм хариу үйлдэл нь аливаа сөрөг бодолд тохиолддог бөгөөд зөвхөн илрэлийн хэлбэрийг өөрчилдөг. Зарим хүмүүс зөвхөн даралт ихсэж, толгой эргэх шинжтэй байдаг бол зарим нь алга хөлстэй байдаг аж. Мөн таны бие болон таны биед эерэг бодлууд хэрхэн нөлөөлж буйг анхаарч үзээрэй.
Тааламжтай, баяр баясгалантай бодол төрөх болгонд тархи нь таныг сайхан мэдрэмж төрүүлдэг химийн бодисуудыг ялгаруулдаг.
Амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдэд танд тохиолдсон аз жаргалтай туршлагад гүн гүнзгий нэвтэрч санаарай. Одоо нүдээ нээгээрэй. Таны сэтгэл хөдлөлийн байдал ийм хүчтэй өөрчлөгдсөнд та гайхах болно. Хэдэн минутын өмнө та “бухимдахад” бэлэн байсан бөгөөд таны сэтгэл санаа таны төсөөлж байснаас ч дор байсан байж магад.
Зүрх тайван цохилж, алга хуурай, амьсгал удаан, булчингууд тайвширч, нүүрэнд инээмсэглэл тодорч, сэтгэл санаа өөдрөг байх болно. Эртний мэргэд ч дэмий л хэлсэнгүй: Хүнд ямар бодол давамгайлж байна, тэр тийм л байдаг.
Муу бодол зөвхөн таны бодлыг бохирдуулж, муу үр дагаварт хүргэдэг гэдгийг ойлгоорой. Хэн ч юу гэж хэлсэн ч хүний бодол агуу их хүч чадалтай.
Таны бодлын нөлөө биеийн бүх эд эсэд мэдрэгддэг. Энэ шалтгааны улмаас бие махбодийн ихэнх эмгэг нь сэтгэл хөдлөлийн хүнд хэлбэрийн үед тохиолддог. Хүн стресст орсон үед толгой нь эргэж, хөл нь суларч байдаг. Нэмж дурдахад сөрөг сэтгэлгээтэй хүмүүс хорт хавдарт илүү өртөмтгий байдаг аж.
Таны сөрөг бодол үргэлж үнэн байдаггүй, бодит үндэслэлтэй байдаг. Хэрэв та өөрийн толгойд орж ирэх бүх бодлуудыг итгэлээр хүлээж авбал буруу замаар явах эрсдэлтэй. Хэрэв та юу ч бодохгүй байгаа ч бодлууд таны толгойд аяндаа орсоор байвал тэд танд худал хэлж чадна гэдгийг мэдэж аваарай.
Тиймээс таны толгойд орж ирсэн бодол болгонд бүү итгэ. Өөрийнхөө бодлыг шалгаж, сөрөг бодлыг шүү. Үгүй бол та өөрийн сэтгэл санааны байдал, эрүүл мэндэд үзүүлэх таагүй үр дагавар бүхий хуурамч сөрөг бодлуудыг үнэн гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно.
Оюун санааны цэвэр ариун байдал бол шунал тачаалын эсрэг байдаг ариун чанар юм. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө нэг муу бодол ямар үр дагавартайг олж мэдье. Бидний санаж байх ёстой зүйл бол муу бодол, муу үгс нь таныг боол болгодог. Хүн хэлсэн үгнийхээ боол. Хэлээгүй үгнийхээ хаан байдаг.
Муу бодол нь эцэст нь зөвхөн нэг л зүйлийг хийх болно. Таны сэтгэл санааг бохирдуулдаг. Таны үйлдэл, үйл хэргийг хойш болгодог. Таныг ууртай, атаархуу, догшин болгоно. Таны амьдралын үнэт зүйлийг алдагдуулдаг.
Санаа бодлын цэвэр ариун байдал таны доторх савыг гэрэлтүүлнэ. Энэ нь сөрөг муу бодолд автахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Өөрийгөө бүү өрөвдөж энхрийл гэсэн үг юм. Өөртөө үнэнч ханд. Гэрэлтсэн зорилгоо биелүүлэхийн тулд өөртөө урам өгч, оюун санаагаараа буруу зүйлд автуулахгүй бай.
Цэвэр ариун санаа бодолтой байхад таны таван мэдрэхүй туйлын чухал билээ. Мөн таны хандлага, зуршил нөлөөлнө. Таны гарын цэвэр ариун байдал. Энэ бол хэт ихийг авах хэрэггүй гэсэн үг юм. Энэ нь орлогын тодорхой хэсгийг өөртөө авч, аравны нэг буюу бусад хувиа шаардлагатай хүмүүст өг гэсэн үг.
Таны нүдний цэвэр ариун байдал. Энэ нь нүдээ үзэн ядалт, уур хилэн, атаархал, хүсэл тачаалаас хамгаал гэсэн үг. Таны амны цэвэр ариун байдал. Энэ нь таны амыг илүү дутуу хэт хэл ам, бүдүүлэг үг хэллэгээс хамгаал гэсэн үг юм. “Дуугүй байх нь алт юм.”
Эхнэр, нөхрийн цэвэр ариун байдал. Энэ нь гэр бүлтэй болсон бол гэр бүлдээ бүх хайраа зориул гэсэн үг. Хайрласныхаа хариуд юу ч бүү шаард. Хайр гэдэг өөрөө амар амгалан юм.
Хэрэв та орноосоо босохоосоо өмнө өдөрт 100 удаа ЦЭВЭР БАЙДАЛ гэдэг үгийг давтаж чадвал оюун ухаан, амьдралд тань цэвэр ариун байдал гэрэлтэх болно.
Мэдээж энэ үгийг хэлэхдээ амны хөндийн цэвэр ариун байдлыг мэдрэхийг хичээж эдгээр үгсийг давтахдаа нүд тань цэвэр, чих тань цэвэр, зүрх сэтгэл тань цэвэр, биеийн бүх хэсэг цэвэр ариун гэдгийг мэдрэхийг хичээгээрэй. Та үргэлж нэг алхам урагшлах болно. Гэхдээ энэ нь заавал тэгээрэй гэсэн үг биш болно.
Цэвэр ариун байдлын эмчилгээ: Нарны илчинд цэцэг өнгө ялгаруулан гоо үзэсгэлэнгээ илэрхийлдэг. Цэцгийг хараад түүний цэвэр ариун байдлыг мэдрээрэй. Яг энэ агшинд бүхэл бүтэн оршихуйгаа ариусгасны дараа өөрийгөө цэцэгнээс өөр юу ч биш гэдгээ мэдрээрэй.
Харин үнэ цэнэтэй хандлага таны хувь заяаг бий болгоно. Ертөнцийг танин мэдэх нь дээдийн жаргал бол өөрийгөө танин мэдэх нь хязгааргүй амар амгалан мөн. Таны дотор оюун санааны цэвэр ариун байдал гэрэлтэх болтухай.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!