Баян байх гэдэг таны дансанд байгаа мөнгөний тоо бус сэтгэлд байгаа жаргалын хэмжээнээс хамаардаг. Таны амьдралд буй бүх зүйлс нэгэн цагт Таны гаргасан сонголт шийдвэрын тань нөлөө л байдаг. Хэрвээ та өөр үр дүнг хүсч буй бол өөрийн сонголтондоо өөрчлөлт хийх хэрэгтэй болж.
Таны гаргаж чадах хамгийн зоригтой шийдвэрүүдийн нэг нь бол таны зүрх сэтгэл, оюун ухааныг өвтгөж буй юуг ч эцсийн бүлэгт явуулах байдаг.
Бусад хүмүүс хийхгүй байсан ч үргэлж зөв зүйлийг хийх зоригтой зүрхтэй бай. Өнөөдөр тааламжгүй байдалд оруулж бухимдуулдаггүй танд зөвхөн хамгийн сайн сайхан бүхнийг авчирдаг хүмүүстэй илүү цагийг өнгөрөөгөөрэй.
Ярьж байх даа Та мэддэг зүйлээ давтаж байдаг, харин сонсож байх даа ямар нэг шинэ зүйлийг сурч болох юм. Аз жаргал гэдэг очих газар бус аялах арга зам гэдгийг санаарай.
Үглэх ээжтэй, үймүүлэх үртэй, зэмлэх аавтай, тэврэх ханьтай л бол Та баян хүн. Элэг бүтэн амьдралыг эд хөрөнгө хэзээ ч нөхөж чаддаггүй. Завсарлага авахыг асуусан бол биеэ хүндэл. Амралт хайсан бол оюун санаагаа хүндэл.
Өөртөө цаг гаргах хэрэгтэй бол өөрийгөө хүндэл. Хамгийн сайн найзтайгаа хамт кофе ууж хөөрөлдөж суухад та өөрт хэрэгтэй буй бүх тус дэмээ авах болно.
Шударга байснаасаа болж найзаа алдсан бол тэр чинь сайн найз байсангүй дээ. Жаргал хайж яваад зовлонтой нүүрэлдэж байж сая л хайж явсaн зүйлээ хаана байсныг нь мэднэ. Хүмүүсийг таних тусам ганцаараа байх нь илүү амар амгалан санагдах юм.
Зовж шаналвал тэвчээрэй. Зовлон үзвэл даваарай. Жаргал үзвэл баярла. Жаахан зүйлд ч баяс. Бусдыг зовбол тусла. Буруутайд гүтгэгдвэл тэмц. Хууртаж мэхлэгдвэл март. Худал хэлснийг өршөө. Уужуу байж сур. Ухаантай нэгэнтэй нөхөрлө. Буруу бүхнээс зугтаа.
Бусдаас найзыгаа хамгаал. Алдаж оновол бос. Аргаа барвал дуулаарай. Хайр ирвэл бүү алд. Хань заяавал хамтдаа жарга. Амьдрал гэдгийг мэдэр. Амжилт бүхэн рүү тэмүүл. Хурц ааштай, ширүүн үгтэй хүнээс бүү ай тэд үнэнийг л хэлчихдэг. Зусарч аальтай, бялдуучаас л ай тэд зүгээр л баг ѳмссѳн чоно хэзээ нэг өдөр араас чинь хутга дүрнэ.
Өөртөө хэзээ ч байгаагүй эд зүйлийг хүүхдүүддээ авч өгөхийн оронд өөрт чинь хэзээ ч зааж байгаагүй зүйлийг сурга. Эд зүйлс элэгддэг бол мэдлэг үлддэг. Бүх зүйлс төгс байх албагүй бүгд үнэн байхад л хангалттай. Эх хүн үрээ хэвлийдээ 9 сар, энгэртээ 2 жил, харин зүрхэндээ насан туршдаа тээдэг.
Шүтэж чадвал өдөр бүхэн сайн, нөхөрлөж чадвал хүн бүхэн сайхан. Уурлахгүйгээр учирлаж, доромжлохгүйгээр шүүмжилж, хашгирахгүйгээр ярьж, тэнэглэхгүйгээр хошигнож, ялгаварлахгүйгээр харилцаж сур. Жаргах цагтаа ухаалаг, зовох цагтаа тэвчээртэй, хүлээх цагтаа итгэлтэй, дурлах цагтаа үнэнч, амьдралыг үргэлж инээдээр зурж, аз жаргалын эзэн нь бай.
Үнэн цагаанаар өөрийгөө чимж үргэлж залуу гэрэлтэж яв. Гар хүрээд жаргал түгээ, харц тусгаад гуниг үргээ, үг хэлээд итгэл хайрла. Өгөөмөр сэтгэлээр бусдыг энэр. Наран саран шиг цацарч, сайхан хорвоог уярааж, салшгүй хайрыг дээдэлж, сааршгүй амьдралыг дэнслүүлж яваарай.
Хүн дотроо боддог шигээ ярьдаг гэж үнэн шүү. Хэрэв яриа нь хардаж сэрдсэн, буруутгаж өөлсөн байдаг бол дотроо тийм л юм бодож явдаг гэсэн үг. Хэрэв яриа нь бусдыг урамшуулсан, ухааруулсан байдаг бол тэр хүн дотроо урам, ухаарлаар булгилж яваа гэсэн үг.
Тиймд бодлын сахилга бат гэдэг чухал зүйлийг хүн шүүлтүүр болгох ёстой байдаг. Юу бодох, юуг бодохгүй байх, хэний үгийг сонсох, сонсохгүй байх, хэний зөвлөгөөг дагах, дагахгүй байх гэдэг шүлтүүртэй байх ёстой. Хэрэв ийм шүүлтүүр байхгүй бол тэр хүн бол бусдын хэлсэн үгийг хог шиг хүлээн авдаг хогийн сав болно. Тиймд “бодлын сахилга бат”тай л бай. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ Нээхүй”
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!