Сэтгэл хүнийг чимж Итгэл хүнийг хөглөдөг Ус амьдралыг тэтгэж Ухаан хүнийг тодотгодог . Ухаарч ойлгохгүй бол зовж ойлгох зам үлддэг.
Харьцахгүй байвал хаячих Хөндийрөөд ирвэл орхичих Таг болчихвол мартчих Зүгээр л аз жаргалтайгаар үргэлжлүүлэн амьдар .
Жинхэнэ найз үргэлж бие биенийгээ дэмжин тэнхрүүлж явдаг. Тэд яг чамд хэрэгтэй үеийг өөрсдөө мэдэрч чамруу хүрч ирдэг . Сэтгэл дээ гэрэлтэй хүмүн амьдралд хэзээ ч бүдэрдэггүй. Цаг хугацаа хэнтэй уулзахыг шийднэ. Зүрх сэтгэл хэнийг хүсч буйг шийднэ. Зан араншин хэнтэй үлдэхийг шийднэ.
Боломжийг бүү хүлээ, түүнийг бүтээ. Өнгөрснөө бодоод л гуниглаад байвал дараачийн шинэ алхамаа эхэлж чадахгүй шүү. Аливааг санаачлагаараа хийдэг бол хүний дээр явна.
Бусдыг дуурайж хийдэг бол бусдын адил явна. Хэлүүлж байж хийдэг бол хүний дор явна. Хэлүүлээд ч хийдэггүй бол хэнд ч хэрэггүй нэгэн болно. Чи хүн болж эргэн төрсөн л бол чамд алдаа байна, засах зүйл байна, хийх ёстойгоо үйлдээгүй өртэй байна, үйлийн үр байна гэсэн үг.
Хэрвээ бид үзэн ядалт, сөрөг зүйлсийг тараадаг шигээ хайрыг тарааж чадвал ямар хайхалтай дэлхий ертөнцөд амьдрах бол. Бид уг нь өөрийн ээж, аавынхаа хайрын бүтээгдэхүүн нь. Хайрын бүтээгдэхүүн л юм бол хайр гаргадаг байх ёстой. Тэгвэл чи аз жаргалтай байж чадна. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!