Хаврын улиралд дээдийн ус нь “Ширгээсэн ус”юм. Аливаа улсын газар зүйн байрлалаас хамаарч улирал солигдон өөрчлөгдөж байдаг. Үүнийг нь дагалдан тухайн газар нутагт байгаа шим ертөнцийн бүх зүйлийн мөн чанар нь даган өөрчлөгддөг.
Түүний нэг бол усны эрдэм, чадал. Түүнийг ширгээж уух арга нь хүртэл улирлаас хамааран өөрчлөгдөнө.
Хаврын улиралд усны эрдэм ХҮНД эрдэмтэй болдог тул 3/4 ширгээж 1/4 үлдээн БҮЛЭЭНЭЭР бага багаар шимж ууна. Эзэлхүүний 1/3-г ширгээсэн усыг “Эмийн эх” гэж хэлдэг. 1л усыг 650 гр болтол ширгээж уух нь эмийн ус болдог.
Ширгээсэн усыг бүлээнээр уух нь:
- Ходоод, гэдэс цанхайхыг дарах
- Хоолны шингээлтийг сайжруулах
- Гэдэсний дүүрэнг арилгах
- Хаврын улиралд хүрсэн ханиадны эхэн үеийг эмчлэх
- Нойр булчирхайн архаг өвчин сэдрэлтийг багасгах
- Дотор өөхийг хайлуулах зэрэг үйлдэлтэй.
Ширгээх арга: Нийт усны нийт эзэлхүүний 3/4-г ширгээнэ. Эхлээд ширүүн гал дээр 2/4-г ширгээнэ үлдсэн 1/4-г зөөлөн гал дээр ширгээнэ. Савны хувьд ШИЛЭН эсвэл ГАН саванд ТАГЛААД ширгээдэг. Хугацааны хувьд өрх бүрийн гал нь харилцан адилгүй тул хугацаа хэлэх боломжгүй. Зөвхөн усныхаа ЭЗЭЛХҮҮНИЙГ л багасгана. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж:УАУ-ы их эмч О.Очгэрэл