Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Монгол ардын зүйр цэцэн үгсийн цоморлигийн “Хүн” -ий тухай өгүүлсэн сургаалыг хүргэж байна.
Муу эрийг зовлон ухаан алдуулдаг
Сайн эрийг зовлон ухаан оруулдаг.
Тооно унавч сэтгэл унахгүй яв.
Тогоо хагаравч цөс хагарахгүй яв.
Хуурамч хүн
Хуулиас аймтгай
Сайн, муу хоёр сэтгэлээрээ ялгарна.
Тус, хоёр хоёр үйлээрээ ялгарна.
Хүн ашгийг мэдэвч зовлонг мэдэхгүй.
Загас идшийг харавч гохыг харахгүй.
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Нэг цагийн эндүүрлээс болж
Нэгэн насны гэмшил болох.
Нэг мөчийн сэхээрлээс үүдэж
Мянган бурханы үүд нээгдэх.
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Монгол Ардын Сургаал
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!