Home » Хүний ухамсарыг хөгжүүлдэг гол зүйл бол хайр юм. Тиймээс эхлээд үүнийг хийж сураарай

Хүний ухамсарыг хөгжүүлдэг гол зүйл бол хайр юм. Тиймээс эхлээд үүнийг хийж сураарай

by admin
0 comments

Бурханыг хайрлах хайрын утга нь, хүн юуны түрүүнд гэр бүл, хань ижлээ, үр хүүхдээ хайрлаж сурахад оршдог. Эхлээд эдгээрийг хийж сур. Хүмүүс, ямар нэг өндөр дээд үзлийн талаар ярьж, өндөр дээд зүйл өөд зүтгэж байдаг ч энгийн зүйлсийг ойлгодоггүй. Жишээ нь байгаль дэлхийгээ сүйтгэж болохгүй.

 

Байгалийг хайрлана гэдэг нь Бурханыг хайрлана гэсэн үг мөн. Байгаль дэлхий Бурхан өөрөө биш гэж үү? Тэр л энэ бүхнийг бидэнд өгсөн шүү дээ. Хэрэв орон гэртээ хайрын уур амьсгалыг бүрдүүлж чадаж байвал энэ нь сүнслэг амьдралын эхлэл мөн юм.

Би олон л итгэгч хүмүүсийг харж байсан. Харин тэд энэ дэлхийгээс зайлсхийж, нийгмээс тусгаар байхыг илүүд үздэг. Энэ бол мөн л эгоизм буюу аминч үзэл мөн. “Бурхан зүгт буцах хэрэгтэй. Энд муухай, тэнд сайхан” хэмээн танд хэлж буй нь юу гэсэн утгатай вэ? Юу хийх хэрэгтэй вэ? Цагаачлах хэрэгтэй юу?

Хугацаанаасаа өмнө нас нөгчих ёстой юм уу? Гэвч үгүй. Энд байх хэрэгтэй. Одоодоо байх хэрэгтэй. Таалагдсанаараа амьдрахыг хүсч буй тэр хүмүүсийг хайрлах хэрэгтэй.

Хэрэв бүгд Бурхан зүгт буцахыг хүсвэл энэ ертөнцийг хэн тогтоон барьж байх болж байна? Тэгээд бид яагаад энд байгаа хэрэг вэ?

Яагаад бидэнд гэр бүл, үр хүүхдүүд хэрэгтэй юм бэ? Яагаад гэвэл чухамхүү гэр бүл дотор л бид ашиг хонжоо үл харсан цэвэр хайранд суралцдаг. Тиймээс ч Вьясадева(Ведүүдийг зохиогч), “Хэрэв та энгийн хялбар газар дэлхийн проблемоо шийдчихэж чадахгүй байгаа бол таны гүн ухааны утга учир юунд байх вэ?” хэмээсэн байдаг”. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье