Home » Сэтгэл гутралаас хэрхэн ангижрах вэ?

Сэтгэл гутралаас хэрхэн ангижрах вэ?

by admin
0 comments

Сэтгэл гутрал гэдэг нь амьдралын утга учраа болон өөрийгөө алдах тухай юм. Та юуны тулд амьдарч байгаагаа ойлгохгүй байна. Яагаад гэвэл та өөрөө өөрөөсөө татгалзсан. Өөрийн бодгаль чанараас, өөрийн авьяас чадваруудаас. Модны мөчир дээр суугаад аз жаргалтайгаар дуулж байгаа шувуухайг хар. Яагаад гэвэл тэр өөрийнхөө мөн чанарыг мэдэрсэн байгаагаас тэр.

Тиймээс хүн өөрийн төрөлхи мөн чанарыг, авьяас, чадваруудаа таниад ирэх үед түүнд маш хүчтэй баяр баясгалангийн мэдрэмж ирдэг. Ийм учир сэтгэл гутралаас ангижрах хамгийн шилдэг арга бол өөрийн дуртай зүйлийг хийх явдал юм. Хэрвээ та үүнийгээ мэдэхгүй байгаа бол хайж эхлэ, туршиж үз! ..

Сэтгэл гутрал нь бид өөрсдийгөө бусад хүмүүст хэрэггүй юм байна гэх мэдрэмжээс үүсдэг. Үүнийг даван туулахын тулд хүмүүс танд сайн сайхнаар хандана байх даа гэж хүлээн горьдолгүйгээр тэдний төлөө ямар нэг зүйлийг хийж эхлэ.

Амьдрал нь ямаршуу байгааг асуу, ямар нэг үйл хэрэгт нь тусла. Заримдаа ганц нэгхэн халуун дулаан үг, бяцхаан бэлэг гайхамшгийг бүтээдэг юм шүү гэдгийг сана. Энэ бүгдийн дараагаар хүмүүс тан руу эргэх болно. Та өөрийгөө бусдад асар хэрэгцээтэйг мэдрэх мэдрэмж танд ирэх болно. Сэтгэл гутралаас тань ул мөр ч үлдэхгүй.

Амьдралын утга учрыг эрж хай, ухаан тэлсэн номууд унш, түүнийг амьдралдаа хэрэгжүүлж буй хүмүүстэй харилц. Тийм хүмүүс нь дамжуулагч нар байдаг бөгөөд тэдэнд ойлгоц ба бурханлаг байдлын гүн агуулах байдаг.

Эрт унтаж, эрт босож бай. Орчлонгийн жам ёсны биоритм гэж бий. Өглөөний цаг нь биднийг баяр баясгалангаар тэжээдэг. Тэр үед нь бид унтаж байх аваас бид байгалийн энэхүү амьд эрчим энергиэр тэжээгдэн тэтгэгдэх алтан боломжоо алдаж байгаа хэрэг юм.

Аль болох эртхэн унтахаар хэвт. Хэрэв та хэтэрхий орой унтах аваас … жам ёсоороо энэ нь таны сэтгэлээр унахын шалтгаан болно.  Энэ бүхнийг туршаад үз, урам хугарал таныг эгнэгт орхин одох болно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh BadamsedВедийн сэтгэл зүйч Олег Гадецкийн лекцээс

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье