Home » Өөрөө өөртөө чөлөө өг: Эхээс төрөхдөө ч ганцаар төрөх, Эрлэгт очихдоо ч ганцаар очих.

Өөрөө өөртөө чөлөө өг: Эхээс төрөхдөө ч ганцаар төрөх, Эрлэгт очихдоо ч ганцаар очих.

by admin
0 comments

Эхээс төрөхдөө ч ганцаар төрөх,
Эрлэгт очихдоо ч ганцаар очих.
Үйлийн үрээс минь хэн ч хуваалцахгүй
Үнэний эрэлд минь садан туслахгүй.

Хүн энэ хорвоод ирэхдээ ч ганцаараа, буцахдаа ч ганцаараа. Олны дунд амьдарч байгаа мэт боловч орь ганцаараа. Өөрөөс чинь өөр хэн ч таны дотоод ертөнцөд нэвтрэхгүй шүү дээ. Зүүдэн дундаа өч төчнөөн хүнтэй уулзаж, өнгө өнгийн учрал амсавч тэр бүхэн өөрийн л зүүд билээ.

Хөврөн одох энэ амьдрал зүүднээс ялгаа юун. Хөлтэй найрын дараа хөглөрч нэвсийсэн гуниг үлддэг. Хөгжүүн дурлалын галаас үнс нурам л хоцордог. Хөөрсөн чинээгээрээ унах нь хатуу хорвоог хичнээн ч үзсэн ухаан сэхээ ордоггүй. Сэхээрэхийн тулд өөртөө чөлөө өг.

Өдөр тутмын амьдралдаа өнгө мөнгөний хорвоогоос завсарлага авч сур. Өөрөө өөртөө чөлөө өгөхгүй бол хорвоо танд чөлөө өгөхгүй шүү. Ганцаар ахуйтай улам гүнзгий танилц. Түүний гүн рүү ор. Энэ бол ганцаардал, зожигрол хоёрын аль нь ч биш.

“Ажил хэрэг их болохоор бясалгал хийх зав олдохгүй юм” гэж хэлдэг хүмүүст Далай лам энэ хошин түүхийг ярьж өгдөг: Нэг ламтан шавьдаа хөдөө салхинд гарч, сайхан амарцгаана гэж амлажээ. Гэвч өдөр бүр ажил алба ихтэй өнгөрсөөр, амласан амралт нь хойшилсоор байв.

Нэгэн удаа тэдний дэргэдүүр оршуулгын цуваа өнгөрч гэнэ. Юу болохыг нь сайн анзаараагүй ламтан:
– Наад улс чинь хаашаа яваа юм бол? гэж шавиасаа асуухад,
– Аан, нэг хүнийг хөдөө гаргаж амраахаар яваа улс байна гэж хариулжээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: buddhism.mn

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая