Home » Гэр бүлийн амьдралыг диваажин болгох 11 арга

Гэр бүлийн амьдралыг диваажин болгох 11 арга

by admin
0 comments

Ямар ч эмэгтэй дэргэд нь жинхэнэ эр хүн байхыг хүсдэг. Тэр эрэгтэй түүний төлөө бүгдийг хийхэд бэлэн, түүнийг хайрладаг, гар дээрээ тэвэрч авч явдаг, гоёл чимэглэл, даашинз бэлэглэдэг, хүчирхэг бас ялдам нэгэн байгаасай гэж хүсдэг.

Аз болоход эмэгтэйчүүд бидэнд, өнөө цагт маш олон эртний мэдлэг ухааны нууц нээгдсээр байна. Тэрхүү мэдлэгүүд биднийг улам улам мэргэн цэцэн, улам улам их зүйлийг мэддэг эмэгтэйчүүд болоход тусласаар байна.

Бид нэг бус удаа эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн хүч нь эрчүүдийг өргөж өгдөг, гайхамшгийг бүтээдэг тухай ярьж байсан. Эдгээр гайхалтай дүрмүүд нь өдөр тутмын амьдралдаа бид юу хийх ёстой, өдөр бүр нөхөртөө хэрхэн үйлчлэх тухай тайлбарлана.

1. Ямар ч буруутгал байх ёсгүй. Эмэгтэйчүүдэд бүгдэд ийм нэг хандлага байдаг: хэзээ ямагт, бүгдийг буруутгадаг. Болсон бүхий л үйл явдлын хариуд заавал нэг үйлдэл хийх ёстой, хэмээх.

Эрчүүдийн хувьд, эмэгтэй хүн түүнийг буланд хөөж суулгаад, дээрээс нь: “Чи бүгдэд буруутай” хэмээх нь тэсвэрлэхийн аргагүй байдаг. Таны нөхөр ч гэсэн мөн л Хүн гэдгийг бүү март. Тэр алдаа гаргаж болно. Тэр чинь Бурхан биш шүү дээ. Алдааны тухай ярих болон буруутгах гэдгийн хооронд зааг ялгаа байгаа гэдгийг мэдэр.

2. Гоё сайхан хувцаслах. Энэ тухай бид өмнө хэдийнээ нэг бус ярьсан. Гэвч үнэнийг хэлэхэд, олон эмэгтэйчүүд гадагш гарахаасаа илүү гэртээ сайхан хувцаслахыг илүүд үздэг үү? Үгүй! Ватьсяна мэргэн хэлэхдээ, хэрэв эмэгтэй хүн үл сайхан хувцасласан байх аваас эрчүүд далд ухамсартаа, тэр эмэгтэйг хайрлах хэрэгтэй юу үгүй юу тухай бодоод амждаг. Эмэгтэйчүүдийн гоо сайхан хувцсаараа дамжин илэрдэг гэдгийг сана.

3. Эмэгтэй хүний хүч нь үсэндээ байдаг. Ямар ч эрэгтэй хүн эмэгтэйчүүдийн үс, үсний арчилгаа тордолгоонд анхаарлаа хандуулдаг. Магадгүй тэд үүнийг өөрсдөө ухамсарладаггүй байж болох ч түүний далд ухамсар эмэгтэй хүний үс гоё байна уу үгүй юу, аятайхан арчилж уу үгүй юу гэдгийг ямагт анзааран тооцож байдаг.

4. Таны нөхөр хамгийн шилдэг нь ямагт. Энэ бол эрчүүдийн үндсэн сэтгэл зүй. Тэрээр тэр хамгийн шилдэг нь шүү хэмээх үгийг сонсож байх нь маш чухал. Ялангуяа эхнэрээсээ! Эр нөхрөө магтах даа хэзээ ч битгий харамч нарийн бай. Та дараах мантраг цээжлэх ёстой: “Чи бол хамгийн шилдэг нь”. Эхлээд энэ үгийг ээжүүд жаалууддаа хөвгүүддээ хэлж байх ёстой.

Дараа нь эхнэрүүд. Та энэхүү үгийг нөхөртөө хэлмэгц тэрээр урам зориг эрч хүчийг авдаг, түүний эрч хүч хүчтэй өсөн нэмэгддэг. Дашрамд нь хэлэхэд, энэ үгийг хэлснийхээ дараа та түүнээс бэлэг сэлт гуйж болно шүү. Таны эр нөхөр бусад шиг хүчтэй эсвэл сул дорой аль нь ч байж болно. Энэ бүхэн харьцангуй! Түүнийг бусад эрчүүдтэй харьцуулан бодох хэрэггүй. Харин “Тэр минь хамгийн шилдэг нь” гэж л бодох хэрэгтэй. Энэ гол нь.

5. Хошин шог дэлхийг аварна. Эр нөхөртэйгөө хошигнож сурах хэрэгтэй. Ямар ч эр хүн инээмсэглэн хөгжих дуртай. Өөрийн амьдралд хошин шогийн бага ч болов орцыг нэмж, өөр бусад өнгө будгаар чимж өгч сур. Инээмсэглэж чаддаг, уур амьсгалыг хошин шог егөөдлөөр цэнэглэж чаддаг эмэгтэйчүүдийг эрчүүд ямагт үнэлдэг.

6. Эр нөхрийгөө бусад эмэгтэйчүүдтэй адилтгах болон бусад эмэгтэйчүүдийг магтах хэрэггүй. Эрчүүд өөрийн эхнэрийг хэзээ ч хэнтэй ч хуваалцаж чаддаггүй. Та өөрийн нөхөрт өөрийн бүхий л эрчмээ зориулах ёстой. Хэрэв та өөр бусад эрчүүдийг шагшин магтаад эхлэвэл (тэр ч байтугай эцгийгээ) таны эрчим түүний зүгт урсах болно гэдгийг анхаар.

7. Уур таны гоо үзэсгэлэнг үгүй болгодог. Уур хилэн бол эрчүүдийн сул тал гэдгийг санах хэрэгтэй. Заримдаа эрчүүдийн уурлах нь зүгээр л сайхан харагддаг. Харин эмэгтэйчүүд биш. Тэр ч байтугай хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй уурлахаараа өөрийн дур булаам байдлаа алддаг.

Уурлах үед эмэгтэйчүүдэд юу тохиолддог вэ? Тэдний эм гормон нь багасаж, эр гормон нь хүчтэй ихэсдэг. Учир нь уур бол цэвэр тестостероны илрэл юм. Өөрийн уур хилэнгээ эмэгтэйлэг байдлаар илэрхийлж сурах хэрэгтэй. Юуны түрүүнд энэ нь Нулимс!!! Нулимс нь, таныг өөрийн сэтгэл хөдлөл эмоцио зөв илрүүлэн гаргахад тусладаг. Нулимс бол эмэгтэй хүний жинхэнэ сул тал. Энэ тохиолдолд нэг ч эр хүн түүнийг үл хайхарсан янзаар харьцаж чадахгүй.

8. Хоолыг амт чанартай, хайр дүүрнээр хий. Дараах зүйр үгийг охидууд бага жаахнаасаа л мэдэх биз ээ:”Эрчүүдийн зүрхэнд хүрэх зам ходоодоор нь дамждаг”. Бидний өвөг дээдсийн мэргэн гэгээн ухаанд хил хязгаар гэж үгүй ажээ. Эрчүүд хэзээ ямагт эмэгтэйчүүд түүнийг амттай сайхан хоолоор дайлаасай хэмээн хүлээж байдаг.

Ведийн цаг үед эрчүүд хэзээ ч гэрээсээ гадуур хооллодоггүй байж. Хоолон дээр ч, хайр сэтгэлийн тал дээр ч, өөр бусад олон зүйлүүд дээр ч. Хоол хүнс нь бидний ухамсрыг өөрчлөх чадалтай. Ухаалаг эмэгтэйчүүд хэзээд энэ боломжийг ашигласаар иржээ!

Хоол хүнс өөрөө өөртөө сэтгэл хөдлөл эмоцийг агуулж байдаг. Хэрэв эрчүүд гэртээ хоол идэхээ больж, гадуур хооллоод байвал тэрээр гэрээс гадуурхи амьдралыг эрхэмлэх болно гэдгийг санагтун!!!

9. Бүү албад. Эмэгтэйчүүд ерөнхийдөө ихэвчлэн өөрийн эрэгтэйг шамдуулж дарамт үзүүлэх нь элбэг. Гэтэл энэхүү дарамт шахалт эрчүүдийг түлхэн холдуулж, та болоод түүний хооронд хана хаалт болон хувирахын зэрэгцээ өөрийгөө өмөөрөх хамгаалахын шалтгаан болдог.

Хэрэв танд дуртай чихрийг тань бэлэглэсэн ч таныг ид ид гэж шахаад байвал эндээс та хэдий хир ханамжийг авч чадах вэ? Эрчүүд үүнтэй л адил! Тэднийг дан “талхаар” бүү хоолло. Эмэгтэйчүүдийн хүслийг биелүүлэх боломж олго. Ингэснээр тэд үүнээс дам ханамж баяслыг авдаг. Харин та хэт дарамт шахалт үзүүлснээрээ нөхрийнхөө таны төлөө ямар нэг зүйл хийх гэж байсан хүслийг унтрааж болох юм шүү.

10. Гэр орондоо анхаарал тавих. Эмэгтэйчүүд гэр орондоо сайтар анхаарч байх ёстой. Тэгсэн цагт эрчүүдэд эмэгтэйүүдийн гоо үзэсгэлэн тэгтлээ чухал байхаа болино.

11. Инээмсэглэ. Та алдарт “Инээмсэглэл” нэртэй хүүхэлдэйн кино мэднэ биз дээ? Эрчүүд өөрийн эмэгтэйгээс түүний инээмсэглэлийг хүлээж байдаг. Тэр танаас инээмсэглэлийг хүлээж байдаг юм шүү. Эрчүүд гэртээ ирэхдээ хоёр зүйлийг л харахыг хүсч байдаг: эхнэрийнхээ инээмсэглэлийг, үр хүүхдүүдийнхээ инээмсэглэлийг.

Тэр хичнээн ядарсан байлаа ч энэ хоёр зүйл түүний эрч хүч эргэн сэргэхэд тус болдог! Эмэгтэй хүний инээмсэглэл эрчүүдийн окситоцин нэрт гормоныг нэмэгдүүлж, тайвшруулж, түүний ядаргааг арилгадаг. Гэвч эмэгтэйчүүд ерөнхийдөө энэ үйлдлийг хийхээ мартдаг.

Дашрамд нь хэлэхэд, өнөө үед салалт их буйгийн шалтгаануудын нэг бол эмэгтэйчүүд өөрийн эрэгтэйн өөдөөс инээмсэглэхээ болисноос тэр юм! Та эдгээр энгийн боловч маш чухал 11 дүрмийг дага мөрдөх аваас та өөрийн нөхрийн амьдралыг ДИВААЖИН болгон хувиргаж чадна!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн сэтгэл зүйч Наталья Хамитовын лекцээс

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье