Цаг хугацаа хэнтэй уулзахыг шийднэ. Зүрх сэтгэл хэнийг хүсч буйг шийднэ. Зан араншин хэнтэй үлдэхийг шийднэ.
Боломжийг бүү хүлээ, түүнийг бүтээ. Өнгөрснөө бодоод л гуниглаад байвал дараачийн шинэ алхамаа эхэлж чадахгүй шүү. Аливааг санаачлагаараа хийдэг бол хүний дээр явна. Бусдыг дуурайж хийдэг бол бусдын адил явна. Хэлүүлж байж хийдэг бол хүний дор явна.
Хэлүүлээд ч хийдэггүй бол хэнд ч хэрэггүй нэгэн болно. Чи хүн болж эргэн төрсөн л бол чамд алдаа байна, засах зүйл байна, хийх ёстойгоо үйлдээгүй өртэй байна, үйлийн үр байна гэсэн үг. Хэрвээ бид үзэн ядалт, сөрөг зүйлсийг тараадаг шигээ хайрыг тарааж чадвал ямар гайхалтай дэлхий ертөнцөд амьдрах бол.
Бид уг нь өөрийн ээж, аавынхаа хайрын бүтээгдэхүүн нь. Хайрын бүтээгдэхүүн л юм бол хайр гаргадаг байх ёстой. Тэгвэл чи аз жаргалтай байж чадна …
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ Нээхүй”