Энэхүү арга нь цээж барьсан ханиадыг нам болгодог юм. Хөлөө дүрсэн эхний 2 хоног шөнө илүү их ханиалгана. Дараагийн 3 дахь өдрөөс нь ханиад бүр зогсдог.
5 литр усанд- 6 ширхэг лаврын навч
- 1 атга ганга
- 1 уут хүнсэнд хэрэглэдэг нунтаг цагаан гаа.
Хамт нийлүүлж байгаад буцалгаж хандлаад халуун бүлээн болтол хөргөсний дараа хөлийг нь шагай хүртэл 20 минут дүрээд хуурай алчуураар арчин хэт зузаан ч биш хэт нимгэн ч биш даавуун оймс өмсүүлээд унтлаганы хувцастай нь унтуулаарай. Маргааш нь хамгийн гол нь доороос нь дааруулж болохгүй шүү. 2 хоног дүрээд л ханиад баяртай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: BT Towshok