Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор МУАБ, академч С.Галсан гуайн ярьж байгаа “Гурван ямхын эрдэмтэн олширвол муу” “Мэдэхгүй бол мэдэхгүй бай” гэдэг нь агуулгын хувьд их чухал.
Ер нь 2 төрлийн л эрдэм байдаг гэдэг.
Нэг нь тархины нөгөө нь Зүрхний. Тархины эрдэм бол сурсан эрдмээ мэдлэг болгон ашиглах. Эрдмийн өндөр зэрэг хамгаалж олон хэлээр ярьдаг байсан ч хүн муутай хүн олон. Энэ бол зөвхөн тархины эрдэмтэй л хүн.
Зүрхны эрдэм бол сурсан эрдмээ өөртөө шинээж, хэрэгжүүлж өөрийгөө сайн сайхнаар өөрчилж байгааг хэлнэ.
Эрдэм номын мөр хөөгөөгүй ч зөв сайхан сэтгэлтэй хүн байдаг.
Тэднийг зүрхий эрдэмтэй хүн гэдэг.
Тархины эрдмийг шашин үнэлдэггүй шинжлэх ухаан л үнэлдэг. Өөрөө хөгжиж өөрчлөгдөхгүй хэт их мэдлэг хөөцөлдөн бусдад гайхуулан би л чаддаг би л мэддэг гэж онгирогч хоосон зүрхнүүд зөндөө л байдаг.
Ийм эрдэмтэн хүнийг 3 ямхын эрдэмтэн гэдэг. Чихнээс ам хүртэлх хэмжээс 3 ямх байдаг бөгөөд утга нь сонссон мэдсэнээ зүрхэндээ шингээлгүй бусдад гайхуулахын тулд буцаагаад амаараа гаргадаг гэсэн үг.
Эрдмээ зүрхэндээ шингээсэн хүн улам төлөв даруу, уужим тэнэгэр болдог гэлцдэг. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.