Home » Боргоцой булчирхай гэж юу вэ? Астрал аялал, бусад хэмжигдэхүүнүүдийг судлах, ирээдүйг урьдчилан харах гэх мэт…

Боргоцой булчирхай гэж юу вэ? Астрал аялал, бусад хэмжигдэхүүнүүдийг судлах, ирээдүйг урьдчилан харах гэх мэт…

by admin
0 comments

Оюун санаагаа төвлөрүүлж сэтгэлийн нүдээ нээнэ гэдэг нь үнэндээ “билгийн нүд” буюу гуравдагч нүдний хөгжилд очиж холбогдоод байдаг.
Гуравдагч нүд бол оюун ухааны нүд буюу энэ нь боргоцой булчирхайтай шууд хамааралтай гэдгийг олон эрдэмтэд хэлдэг.

-Сурталчилгаа-

 

Хүний оюун ухаан хөгжлийнхөө тухайн нэг цэгт хүрээд гэгээрч, сэтгэлийн эрчмээ гэрлийн эрчимд шилжүүлэн “гурван нүүдлийн газар”-ыг харах хэмжээнд хүртэл хөгжихийг өвөг дээдэс минь айлдсан байдаг. Та үүнийг Монголын нууц товчоонд өгүүлснээр харж болно.

-Сурталчилгаа-

“Монголын нууц товчоо”-нд “…Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн бүлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжингуа, түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хүлэг морьтой бүлгээ.

-Сурталчилгаа-

Торголжин баяны хөвүүн Дува сохор, Добу мэргэн хоёр бүлгээ. Дува сохор, магнай дундаа ганц нүдтэй гурван нүүдлийн газар харах бүлгээ.” …хэмээчимхүй. Гурван нүүдлийн газар гэдэг ойрхон зай биш ажээ. Дува сохор бол магнай дээрх ганц нүдээрээ одооны баримжаагаар 45-60 км газрыг хардаг байжээ. Нэг нүүдлийн газар гэдэг нь 15-20 км гэж тооцдог байна.

-Сурталчилгаа-

Тиймээс тархины нэгээхэн хэсэгт бүр тодруулбал духны харалдаа гүнд орших боргоцой булчирхайн хөгжил үүнийг замчлагч нь гэж хэлж болно. Боргойцойт булчирхайг цэвэр байлгах, цэвэрлэх нь өөрийгөө олох гэж байгаа хүмүүст үнэхээр чухал байдаг билээ.

Энэ бол бидний биед явагдаж буй биохимийн нарийн урвалын тухай асуудал юм. Боргоцой булчирхай гэж юу вэ? Энэхүү булчирхайг The pineal gland гэгддэг. Энэ булчирхай нь өдрийн цагаар сератонин хэмээх даавар ялгаруулдаг байна. Харин мелатонин нь гэрэлгүй үед ялгардаг. Өөрөөр хэлбэл байгалийн биологийн цагны зөв хэвийн ажиллагааг хангадаг гэсэн үг.

-Сурталчилгаа-

Хүнийг унтаж байхад гэрэл тусгах ч юм уу, хурц туяатай зурагт, компьютер, wifi асаалттай байвал энэ дааврын ялгаралт илт багасдаг байна. Ингээд багасаад байвал аливаа өвчний суурь тавигдахаас гадна сэтгэлзүй, оюун санаанд сөрөг нөлөөтэй ажээ. Мөн чихрийн хоёр дахь хэлбэрийн шижин, түрүү булчирхайн эсвэл хөхний хавдар үүсэх нөхцөл болдог нь тогтоогдсон байна.

Харин бясалгал хийхэд энэ булчирхай идэвхэждэг байна. Боргоцой булчирхайд hydroxyapatite хэмээх бодис агуулагддаг байна. Энэ нь яг л болор талст мэт чанартай байдаг гэнэ. Гэхдээ яг тийм хатуу гэдэг утгаар биш л дээ. Болор талст нь аливаа энергийн хэлбэлзлийг маш сайн дамжуулдаг бас хадгалдаг чанартай.

-Сурталчилгаа-

Яг тийм чанарыг энэ бодис агуулдаг. Тэгэхээр энэ боргоцой маань зүрхнээс ирэх цэвэр ариун сэтгэлийн гэрлийг хүлээн авч цааш улам цэвэр тунгалаг дээд хэлбэлзлийн гэрэл болгодог байна. Боргоцой булчирхайг гурав дахь мэлмий буюу билгийн мэлмийтэй шууд хамааралтай гэж эрдэмтэд үздэг.

Энэ нь хүч чадлын энергитэй холбогдож, духны голд байрладаг гэж үздэг. Харин ихэнх хүмүүс хөмсөгний дунд, хөмсөгнөөс арай дээгүүр байрладаг гэж үзэх нь ч бий. Гурав дахь мэлмий нь гавал дотор өндөг шиг хэлбэртэйгээр байрладаг байна.

-Сурталчилгаа-

Гараг ертөнцийн нөлөөллөөр гурав дахь мэлмий идэвхжих үед бид шинэ ертөнц рүү шилжих боломжтой. Энэ ертөнцийг “Ажна” гэдэг ба сүнсэн биед нэвтрэх хаалга гэж ярьдаг. Үлгэр домогт гурав дахь нүдийг “ажна”, чакра”, “үүрдийн мэлмий”, билгийн нүд” гэхчлэн нэрлэсээр ирсэн.

Билгийн мэлмий идэвхтэй болсноор сүнслэг мөн чанараа нээх боломжтой юм. Энэ тухай мэргэжлийн хүн хэлэхдээ: “Гурав дахь мэлмий хүний биеийн боргоцой булчирхайтай хамаатай байдаг” гэжээ. Түүнчлэн, хүн бүрт гурав дахь мэлмий гэж байдаг ба энэ нь бурхантай холбогдох гүүр ч гэж үзэх хүмүүс байдаг байна.

-Сурталчилгаа-

Харин гурав дахь мэлмийн хэрэглээ буурсаар улмаар булцуут булчирхай болж хувирчээ. Гэсэн ч хүн энгийн үйлдлээрээ энэхүү булчирхайгаа идэвхжүүлж, хамгаалж байх хэрэгтэй юм. Боргоцой булчирхайгаа дэмжих нь анхаарал төвлөрөл, дүрслэн бодох, зөн совинг нэмэгдүүлдэг байна. Үргэлжлэл бий…

-Сурталчилгаа-

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Эх сурвалж: neguusel.com

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье