Гэрийн энерги сайн байх нь гэр бүлийн эрүүл мэнд, амьдрал ахуйд маш тустай байдаг. Сөрөг, хортой энерги таны гэрт хэд хэдэн аргаар чимээгүйхэн орж ирдэг. Гэрт тань сөрөг энерги хэрхэн нэвтэрсэн нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь үүнийг аль болох хурдан арилгах явдал бөгөөд та хэд хэдэн энгийн зан үйл хийснээр үүнийг хийж чадна.
Гэрээсээ сөрөг энергийг зайлуулснаар гэр бүлийн тэнцвэр, эв найрамдлыг сэргээх болно. Дараах 6 цэвэрлэгээний зан үйлийг заавал давтан хийх цөөн хэдэн нөхцөл байдал бий. Хэрэв хэн нэгэн өвдсөн бол, танай гэрт байнга хүмүүс зочилдог, та байшингаасаа нүүсэн, сөрөг сэтгэл хөдлөл ихэссэн гэх мэт үед үүнийг хийгээрэй.
1. Лаврын навч
Энэ бол амьдрах орчныг сөрөг энергиэс цэвэрлэх хамгийн эртний, хурдан бөгөөд үр дүнтэй аргуудын нэг юм. Цэвэрлэгээ хийхийн тулд та гэрийнхээ хаалга болон бүх цонхыг онгойлгох хэрэгтэй. Лаврын навчыг асаагаад хэсэг хугацаанд шатаа. Дараа нь дөлийг унтрааж, нэг секундын турш утааг орхи.
Эхлэх хамгийн тохиромжтой газар бол байшингийн арын эсвэл харанхуй өрөөнүүд юм. Өрөөг тойрон явж, аль болох өрөөний булан руу тааз хүртэл лаврын навчны утааг цацахын тулд өд юм уу ямар ч хамаагүй зүйл хэрэглээрэй. Хаалга, коридор, булан тохой гээд бүгдийг сайн ариулж өгөөрэй. Ганга ч байсан бас болно.
2. Гэрийнхээ өнцөг булан, цонхны хүрээ, үүдэнд давс цацаарай.
Өрөөнийхээ дөрвөн өнцөгт байгалийн давс асгаж, 48 цаг байлгана. Энэ нь хэрэв та дөнгөж нүүж байгаа бол өмнөх эздийн сөрөг энерги, эсвэл өвчтэй, маргалдсан хүмүүсийн сөрөг энергийг шингээх болно. 48 цагийн дараа давсаа тоос соруулах юм уу шүүрдээд хая.
Нэмэлт хамгаалахын тулд гүргэмийг нунтаглаж, давстай холино. Төвдийн уламжлалд аргад муу энерги нь гүргэмийн үнэрт дургүй байдаг тул гүргэм хэрэглэсэн орон зайд сөрөг энерги нэвтрэхгүй хэмээн үздэг.
Дараа нь нэг хувин усанд 5 нимбэгний шүүс, нэг аяга давс, 1/4 аяга цагаан цуу зэргийг хольж (холимог хүчтэй тул бээлий хэрэглээрэй) гэрийнхээ хаалга, цонхыг сайтар цэвэрлэ. Гадаргууг хатаасны дараа сөрөг энерги гэрт тань дахин орохоос сэргийлж цонхны тавцан болон хаалганы дэргэдэх шалан дээр байгалийн давс асгаарай.
3. Хар турмалин ашиглан хамгаалалт хийгээрэй.
Хар турмалин нь хүмүүс болон орон зайн сөрөг энергийг шингээдэг. Үүнийг ашиглахын тулд өрөөний булан бүрт нэг хэсгийг байрлуул. Үүнийг хийснээр таны орон зайд сөрөг энерги орохоос хамгаалах хамгаалалтын бамбай бий болно.
Энэ нь цахилгаан соронзон энергийг өөртөө шингээдэг тул үүнийг интернет чиглүүлэгч, телевиз, компьютер болон бусад төхөөрөмжийн ойролцоо байлгах нь таныг хортой энергиэс хамгаална. Хар турмалин нь сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралыг тайвшруулдаг тул гартаа барих нь таны биеэс сөрөг энергийг гадагшлуулж чадна. Мөн хар турмалин орсон зүүлт гартаа зүүж болно.
4. Дуу авиа, аялгуу ашиглах
Та сүнстэй байшинг төсөөлөхөд юу боддог вэ? Магадгүй хоосон, хуучин, нам гүм, тоос шороонд дарагдсан орон зайг төсөөлдөг байж болно. Чимээгүй орон зай нь сөрөг энергийг өөртөө татдаг тул дуу чимээ нь маш хүчтэй цэвэрлэх арга юм. Танай орон зайд сөрөг зүйл тогтохоос сэргийлж гэрийнхээ эргэн тойронд хонхны дууг ашиглан алхаарай. Мөн өндөр давтамжтай аялгуу, дуу хөгжим тавих, морин хуурын дуу нь гэрийн энергийг илүү сайхан болгодог.
5. Гэртээ шинэ зорилго тавь.
Бодлыг даган хэлбэр үүсдэг. Өөр ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө гэртээ тодорхой зорилго тавь. Та өөрийн орон зайг чөлөөлөхөд юу хүсч байна вэ? Та гэртээ ямар сэтгэгдэлтэй байгаасай гэж хүсэж байна вэ?
Жишээлбэл, та: “Миний зорилго бол гэрээсээ сөрөг энергийг цэвэрлэх, ингэснээр би анхаарлаа төвлөрүүлж, үр бүтээлтэй байх болно” эсвэл “Миний зорилго бол хуучин залуугийнхаа энергийг гаргаж, дахин амар амгаланг мэдрэх явдал юм” гэж хэлж болно. Ээлжийг хөдөлгөөнд оруулахын тулд санаагаа чангаар хэлээрэй.
6. Төсөөллийн хүчийг ашигла.
Таны зүрхний орон зайд гялалзсан алтан гэрэл байгааг төсөөлөөд үз дээ. Гүнзгий амьсгалахдаа тэр гэрлийг биеэс чинь гарах хүртэл өргөжүүл. Одоо бүх энергийн түгжээг арилгахын тулд энэ гэрлийг амьдрах орон зайдаа түгээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: neguusel.com