Домын арга буюу аливаа зүйлийн утга учирын талаар товчхон бичжээ.
1. Өглөг буян хийхэд хармын бузар арилна гэж яарьдаг. Монгол хүн дээж өргөл өргөхдөө толгой зулай онгорхой байх хэрэгтэй малгайгүй байх ёстой.
Өргөл буян хийхдээ малгай бүү тавь үхээрийн газарт харин малгай тавь гэдэг. Өндөр дээдсүүд зулайд эрчим өгдөг учир. Хангайд зулай нээлттэй байх нь сайн харин харанхуйд малгай өмсөх ёстой.
2. Зул хүж бариж асаахад хүртэл учир бий. Утга учиргүй өдөр шөнөгүй зул асаах нь буян бас биш юм. Гал, зул дээр маш их зүйл цугладаг учир сайн өдөр асаавал буян саар өдөр асаавал нүгэл болно.
3. Монгол хүн бүхэн ёсоо сайн мэддэг байх учиртай.
4. Хэншүү хярвасаар үйлддэг дом бас бий. Хэншүү хярвас нь хүний биеийн хэр сэв хий баам дардаг ядаргаа тайлдаг.
Тоочвол олон ач тустай. Толгой шийрний хэншүү, ясны хэншүү хөх хомоолны утаа зэргээр яадаргаа тайларч хий баам хөөдөг, хэншүүнд удаан сууж чадахгүй хүнийг хэр сэв ихтэй юм гэж таниж болно
5. Утаагаар дамжиж хийдэг ч дом бий. Уталга тавиад айл гэрийн муу эрчим арилдаг. Мөн төрсөн нутгийн хомоол ганга нь элдэв мууг зайлуулж биеийг ариутган цэвэрлэдэг. Нөгөө талаараа архи дарс муу муухай сэвтэй газар тамхины утаанаас хүртэл авдаг наалддаг дэв сэв гэж бас бий.
Тиймээс хаана ямар утаа гаргах нь их чухал юм. Уталга ганга арц хомоол аргал нь эрт дээр үеэсээ хэрэглэж ирсэн том домын үйл юм аа.
6. Сүүний өргөл дом нь хүнийг муу бүхнээс хаацайлдаг шидтэй. Сүүн өргөл хийхдээ аяга тагшаа бэлхүүснээс дээш бариж. Цацалаар өргөх нь мянга мянган цацраг Дусал бүхний тоогоор буян дэлгэрүүлж. Үйлдсэн нүгэл байвал дундлаж байдаг шидтэй юм. Бүх зүйл сүүнээс ихтэй учир айлд орохдоо хүртэл сүү барьж орох нь сайхан сэтгэлийг илтгэж байдаг.
7. Өнгөрсөн хүний хойноос буян үйлдэхдээ уйлж болохгүй мөн эргэж хургах нэхэл дагалтай үг хэлж болохгүй.
Сүнсийг нь амраах үг хэлж өргөвөл том тус буян болно.
8. Лусад өргөл хийхдээ санаатай болон санамсаргүй хийсэн бүхнийг минь өршөө гэж гэмшиж үнэн сэтгэл зүрхнээсээ хэлбэл догшин лус номхорч уярч болно. Мөн идээ будаа бор цай өргөж болно. Мод таривал лусад өгч буй хамгийн том өргөлд орно.
9. Айсан хүүхдийг ширгэлэхдээ биеийг нь утаад сүүг гангатай холиж буцалгаад ар нурууг нь арчина. Мөн хар халзан туулай болгоод хөөг арилгахгүй 3 хонуулна.
10. Хүүхдийн сэвлэг үргээх дээ. Архи дарс ууж болохгүй бяцхан хүүхдийн заяа төөрөг харлана хазайна гэж үздэг тул. Цагаан идээ болон сүүгээр ерөөж үргээх нь чухал. Өдөр судрыг сайн харж намрын цагт голдуу хийх нь нэн сайн юм. Нар буухаас өмнө ёс дуусах ёстой юм.
11. Галын дом ёс. Гал бол Хүн төрөлхтөн үүссэн цагаас л гал хамт явсан гэдэг. Галын эзэн нь эр хүн. Галыг манах нь эм хүн гэдэг тиймээс галын хажууд хэрэлдэх. Архи уух гал руу элдэв хог шороо үсний сэв хийж болохгүй сэвтэж догширох учир маш сайн дээдэлж хүндлэх ёстой.
Гал догширсон айлаас маш том гарз хохирол гардаг. Хүнээр, малаар, ясаар гээд ихэд муу. Гал ариун байхад гадны нөлөө босгоор орохгүй айл өрх улам бадарч өөдөлдөг учир өөх тос өгч мөргөж хүндэлж явах хэрэгтэй.
12. Ядаргаа тайлах дом хонины тойгны ясыг дотор хий болон гүн ядаргаанд хэрэглэдэг. 2литр усанд 3 тойгны яс хийж 1л болтол ширгээгээд халуун бүлээнээр нь ууна. Ширгэсэн шөлөндөө цэвэр ганганаас 3 чимх хийнэ хутгаад ууна. Салхи авалгүй 20 минут хэвтэж амарна.
13. Хэл амны хэрүүл уруул муу муухайг амандаа байнга хэлдэг хүний хэрэг үйл хэзээ ч бүтдэггүй юм. Байнга саадтай шийтгэлтэй байдаг. Үүнийг бол та өөрөө засах дом хийнэ.
14. Архины дэв архи их уудаг хүний сүр сүлд их доройтсон байдаг. Муу юм үргэлж дагаж отож явдаг тул гэр орон үр хүүхэд бүх зүйл сэвтдэг. Биеэ сайн утах буян сайн үйлдэх төрсөн нутаг руугаа өргөл сайн өргөх, төрүүлж өсгөсөн ээж аавдаа үнэрлүүлэх, хань ижил үр хүүхдээсээ уучлалт гуйх зэргээр нөлөө арилж болдог.
Хар архины гор их тул хоолойгоор давуулж болохгүй. Хэрэг төвөг аваар осол цаашлаад амь насаараа хүртэл хохирч дуусдаг тул ухаанаараа уух үгүйгээ удирдаж явбал зохистой.
Та бүхэндээ мэдэх зүйлээсээ товчхон хуваалцлаа. Хүн бүхэн эрүүл энх хүсэл бүхэн нь биелэн дэлгэрэхийг ерөөе. Гэгээн үйлс нь бүтэмжтэй гэр бүл бүхэн жаргалтай байг.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: “Тайгын хар бүргэд” удган бичив.