Home » Дөрвөн их хайрханы минь эзэн тэнгэр өршөө

Дөрвөн их хайрханы минь эзэн тэнгэр өршөө

by admin
0 comments

Бар эзэнтэй юм гэнэ лээ Баянзүрх хайрхан Болд зэвсэгтэй юм гэнэ лээ
Баянзүрх хайрхан Цэрэг засаж олон түмнээ мануулсан Цэц шалгаж сүлд хийморио тохинуулсан Зүрхэн хэлбэрт шовх тэргүүнтэй Зүүний магнай тэргүүн уул аа Олон шадартай жанжин уул Олбог баринтагтай сахиус уул Хүрээ харуултай шастир уул Хотоо манасан сахиул уул аа

-Сурталчилгаа-

 

Эрт цагийн дархан цаазтай Эдүгээ үеийн төрийн тахилгатай Дайны тэнгэр хаан уул Домгийн язгуур цаст уул аа Хангарьдын дэвэлтээр хамаг олноо захирсан Хаан эзний дүртэй Баруун мутартаа жад атгаж зогсоо Баатар эрийн хэвтэй Өчнөөн олон түүхийг Өөртөө нууж нөөцөлсөн

-Сурталчилгаа-

Өглөг буяны хишгийг Өнчинд сарвайж өгчилгөсөн Тоорил ван ханы тахиж дархалсан хайрхан Тэнгэрийн цээлд орших түүх домогтой хайрхан Цэцээ гүний оргилоос нь Цасан манхайж харагданаа Түшээ гүний оройгоос нь Тосон бялхаж үзэгдэнээ Буга болоод гөрөөсний сүрэг бэлчиж л байдаг

-Сурталчилгаа-

Баян хайрхан Булаг шанд бүрээс нь рашаан ус Мяралзаж л байдаг Буян хайрхан Элбэг цагаан дээлтэй Эрэмгий хаан уул Төвшин цагийн ерөөлтэй Төрийн их уул аа Зуун дамжсан домгийн Зурхайгаас эргэсэн дууль Халгисан их хуурчийн Халамцуу айлдсан тууль Сүрлэг их хайрханы өвөр дээр төрсөн түүх Солгой хоолойгоор дуулсан Согтуу савдагийн аялгуун Сонгинотой хайрхан уул аа

-Сурталчилгаа-

Онгод дуудсан онхи тэргүүнтэй Олонд тахигдсан танхи мутартай Жамух хаан энд Жанч халсан түүхтэй Хөх бухан хүлэгтэй Хөлчүү цагаан өвгөний Хөөсөлж дуудсан онгодтой Хийморь золбоо бадрааж Хуурдаж ерөөсөн домогтой Догшин хар уул Дагшин цагаан зүмбэр ээ-

-Сурталчилгаа-

Сайн цагийг билэгдсэн Савдаг лууны хүрхрээнээс Сонор мялаан баясму Сан тахилын үйлээр Салаа бүрээс ундрах Сэлбэ Яргайтын уснаас нь магнайдаа адислан хүртмү Чиг заан мэлмэрэх Чингэлтэй Хайлаастын голд нь Чин сэтгэлээсээ сүслэн залбирму

-Сурталчилгаа-

Их бага Бурхантын Инагш сүрлэг салбартай Өмнөө олон шавь нараа суулган Өвөр дээрээ судар дэлгэсэн дүртэй Номын хэргийг даасан Номч мэргэн уул аа Улаанбаатар хот Туул Сэлбийн бэлчирт Тулгалж асаасан голомт Түүхийн олон нугачаанд

Тухалж өндийсөн айл Алтан тэвшийн хөндийд Амсхийж нутагшсан хот Дөрвөн хайрханы дундаа Дүүрэн гэрэлтэх нийслэл ээ Азийн цээжинд цайвалзах Алдрын титэмтэй хот Улсаараа овоглон мандах Улаанбаатар нийслэл Даянд нэр нь дуурсагдах Дэлхийд данстай хот оо

-Сурталчилгаа-

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: А.Мөнхбат

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье