Home » Зуун өвчнийг анагаах цэг: Зу Сан Ли цэг хаана байрладаг, түүнд хэрхэн дарлага хийх вэ? Сурсан бүхэн эрдэм, судалсан бүхэн мэдлэг болж үлддэг. Сураад аваарай.

Зуун өвчнийг анагаах цэг: Зу Сан Ли цэг хаана байрладаг, түүнд хэрхэн дарлага хийх вэ? Сурсан бүхэн эрдэм, судалсан бүхэн мэдлэг болж үлддэг. Сураад аваарай.

by admin
0 comments

Японы нэгэн домогт өгүүлэхдээ: эрт нэгэн цагт нэгэн азтай хүү ааваасаа үнэлээд баршгүй нэг зүйлийг өвлөн авч хоцорчээ.

Энэ нь 100 өвчнийг анагаах, урт наслалтын цэг-Зу-Сан–Ли байж. Хүү аавынхаа зааснаар өдөр бүр тэрхүү цэгтээ дарлага хийснээр олон хаадын төрөх, үхэхийг үзэж их урт наслажээ.

Тийнхүү биеийн онцлог цэгүүдэд иллэг хийх нь хэдэн 1000 жилийн уламжлалтай Дорно дахины эмчилгээний хуучин аргуудын нэг билээ. Хүний бие нь жилийн хоног, сартай тэнцэхүй 365 цэг, үндсэн 12 голчлолтой (мэридиан) ажээ.

Биеийн тэрхүү онцлог цэгүүдэд дарлага хийсний үр нөлөө нь зохих эрхтнүүдтэй нягт холбоотой мэридиан, сувгуудын онол дээр суурилдаг байна. Хятадын уламжлалт анагаах ухаанд бие махбодийг- энергийн бүхэл бүтэн тогтолцоо гэж үзэн дарлага нь биеийн энергийн урсгалд эерэгээр нөлөөлж зохих эрхтнүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэж үздэг.

Зу-Сан-Ли цэгийг идэвхжүүлснээр хөгшрөлтийн процес удааширч, залуужихаас гадна өвчлөлийг анагаах сайн нөлөөтэй байна. Иймээс ч энэ цэгийг япончууд 100 өвчний цэг, Хятадууд урт наслалтын цэг гэж нэрлэдэг ажээ.

Зу-Сан-Ли цэг хаана байрлах, түүнийг хэрхэн олох вэ? Энэхүү цэг Өвдөгний тойгны дор байрлах ба олохдоо баруун өвдгөн дээрээ баруун гарын алгаа (зүүн өвдгөндөө зүүн гарын алгаа) тавиад чигчий хуруу, алганы үений уулзварын харалдаа хөлийн 2 ясны хонхорхойд байрлана.

Энэ цэг юунд хэрэгтэй? Яагаад 100 өвчнийг анагаах цэг гэж нэрлэв?

Бүсэлхийнээс доошхи эрхтнүүдийн идэвхжлийг зохицуулах. Нуруу нугасны зохих түвшингийн идэвхийг зохицуулснаараа ходоод гэдэсний зам, бөөр, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг сайжруулна.

Ялангуяа БӨӨРНИЙ ДЭЭД БУЛЧИРХАЙН идэвхийг хэвийн болгоно гэдэг нь түүнээс ялгарах адреналин, гидрокортизон болон бусад чухал дааврын ялгаралтыг зохицуулснаар биеийн эрүүл мэндийг хамгаалах чухал системийг тогтоон барина.

ҮҮНД: -Цусны даралтыг хэвийн болгох, Глюкоз, инсулиныг хэвийн барих, Зохих эрхтний үрэвслийн процесийг дарах, Дархлалын системыг сайжруулах, Хоол боловсруулалтыг сайжруулах, Ходоод гэдэсний өвчлөлийг эдгээх

Цус харвалтын сөрөг нөлөөг эмчлэхэд тус тус нөлөөлнө. Зу-Сан-Ли цэгт өдөр бүр дарлага хийснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэн, стрес чөлөөлөгдөж биеийн дотоод ертөнцөд тайван амгалан байдал бий болоход сайнаар нөлөөлнө.

Дарлага хэрхэн хийх вэ? Иллэг хийхийн өмнө биеэ суллан тайван байдлыг бий болгоно. 5-10 минут хийвэл сайн. Шинэ сар бүрийн эхний 8 хоногуудад хийвэл хамгийн үр дүнтэй.

Өглөө босоод 2 хөлөндөө ээлжлэн Цагийн Зүүний Дагуу тойрог иллэг хийвэл дархлааг сэргээж, эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирч, хөгшрөлтөөс сэргийлнэ.Дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор номоосоо суралцаарай. Бичлэг дээр дарж үзээрэй. 

 

Өдрийн хоолны өмнө цагийн зүүний дагуу хийх нь биеийн хүч тамир, ой тогтоолтыг сайжруулах, бас зүрх судасны ба хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна, Өдрийн хоолны дараахи цагийн зүүний дагуу иллэг нь уур хилэн, стрес, толгой өвдөлт, нойргүйтлийг багасгана.

Орой (хэт орой биш) Цагийн Зүүний ЭСРЭГ иллэг хийх нь биеийн бодисын солилцоог сэргээх, ӨӨХ болон ИЛҮҮДЭЛ БИЕИЙН ЖИНГ багасгахад сайтар нөлөөнө.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: e-dimineata.ro Эмч Г.Сарантуяа

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье