Home » Гэр бүлийн харилцааг сайжруулах иллэг

Гэр бүлийн харилцааг сайжруулах иллэг

by admin
0 comments

Хөлийн улны бүх цэгийг харвал хүний бүх эрхтэн тогтолцоо бүгдээрээ оршдогоороо нээн гайхалтай юм.
Цэг гэдэг нь төрсөн цагаас өөрийн бие махбодод байрласан тодорхой хүчийг агуулсан хонхор цэг юм. Дотоод эрхтэн болон мэдрэл, оюун санаа, цусны эргэлт зэрэгт гаж нөлөө гарвал цэг нь аюултай дохио үүсгэдэг.

Эдгээр цэгийг анагаах ухаанд маш эртнээс нээж мэдсэн бөгөөд хүний хөлийн улаар эрүүл мэндийн ерөнхий байдлыг тодорхойлж болно гэж үздэг.

Хүний мутарт нэмэх, хасах цэнэг оршдог учир өөрийн гараар өөртөө, гэр бүлдээ иллэг хийх нь хамгаас тустай. Өвчтэй, сэтгэл санаа тавгүй хүнээр иллэг хийлгэх нь хортой байдаг.

Дорно дахины анагаах ухаанд хүний хөлийн тавхай дээр байдаг биологийн идэвхт цэг нь насан турш өөрчлөгддөггүй учир эдгээрийг идэвхжүүлснээр нүдний гал буурахгүй, нуруунд бөгтөр орохгүй, царайны өнгө гэрэлтэж, билэг оюун ухаан балрахгүй хэмээсэн байдаг.

ДэЖангум Солонгос, Япон, Хятад зэрэг хүн ам нь өндөр наслалтай орнуудын эрүүл мэндийн гол нууц нь хөлийн тавхайдаа иллэг хийхэд оршдог. Азийн олон оронд орой унтахын өмнө хөлөө усанд дүрж, хөлдөө иллэг хийж, биеэ амраадаг.

Дорно дахины анагаах ухаанд хосууд бие биедээ хөлдөө иллэг хийж өгөх нь гэр бүлийн харилцааг сайжруулхаас гадна хүүхэдтэй болохыг хүсч буй гэр бүлийн хос хоёрт тусалдаг хэмээн өгүүлдэг. Хөлийн тавхайд орших өндгөвч, умайн био идэвхит талбай дээрээ иллэг хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай.

Мөн энэхүү иллэг нь үр хүүхэдтэй болохыг хүсч байгаа залуу хосуудад нэн тохиромжтой. Судалгаагаар хосууд бие биедээ дарлага хийж өгөх нь хоорондын харилцааг сайжруулж өгдөг хэмээжээ. Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо үзээрэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Gertee Massage

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье