Home » Монгол ёс заншил: Үнсэх, тэврэхийн учир

Монгол ёс заншил: Үнсэх, тэврэхийн учир

by admin
0 comments

Үрээ 7 нас хүртэл үргэлж тэвэрч бай.
Тэвэрч эрхлүүлж , тэвэрч хайрлаж, тэвэрч энэрэх, тэвэрч тоглох, тэвэрч учирлах, тэвэрч зэмлэх хэрэгтэй. 7 наснаас аажим аажим тэврэлтийн зайг холдуулж том болох , бие даах гэдгийг мэдрүүлж эхлэх нь зөв.

-Сурталчилгаа-

 

7 наснаас хойш зэмлэхдээ өвдөг дээр сууж үрийнхээ нүдрүү харж нэг хэмд очиж байж учирлан зэмлэх. 7 хүртэл насны хүүхдийг хэзээ ч дээд харцнаас доош зэм өгдөггүй. Доороос дээш зэм өгч учирладаг гэнэ.

Энэ нь тухайн хүүхдийг удирдагч болгоход бэлдэж байгаа арга.Ялангуяа хөвүүн үрс том болоод өрхийг цаашлаад нутаг хошуугаа цаашлаад улсаа удирдана гэж эртнээс амьдралд бэлддэг өвгөдийн минь гүн ухаан байжээ.

-Сурталчилгаа-

Үнсэх нь бас л агуу учиртай. Нэг талаараа хайрлаж байгаа боловч нөгөө талаараа эрүүл мэндийг нь тандаж байдаг ардын ухаан. Хүүхдийг хэзээ ч хошуу амны ойр сорж шүлсдэж үнсэхийг цээрлэнэ. Монголчууд үрсээ ихэвчлэн үнэрлэнэ.

Зулайнаас үнэрлэнэ. Ингэхдээ зулайг хэвийн байгаа эсэхийг шалгаж байх. Халуун бамбалзсан эсэх. Гар буюу алгыг үнэрлэнэ. Хэрэв үнэр нь иссэн эхүүн маягтай байвал гэдэс ходоод эвгүйрхсэн гэнэ.

-Сурталчилгаа-

Хөлийн ул үнэрлэнэ. Мөн л үнэр эхүүн хөлс чийг ихтэй байвал үе мөч бөөр өвдсөн байх магадлалтай.

Хүүхэд бүр өөрийн үнэртэй. Хэрэв үнэр гарахгүй бол ядарсан сулдьсан эсвэл тархи толгой доргисны шинж гэж. Бидний өвөг дээдэс мөн агуу ажигч гярхай шинжлэх ухаанч амьдралын боловсролтой хүмүүс байжээ.

-Сурталчилгаа-

Хайрлана гэж шүлсдэж үнсэх төдийн нэр биш ажээ. Ажиглаж, үнэрлэж, тэвэрч, тэтгэж, хамт байж хамт оршихын нэр ажээ.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Эх сурвалж: Үрийг хүмүүнжүүлэх судар

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье