Home » Удмын гал голомтын ёсыг хэрхэн үйлддэг вэ?

Удмын гал голомтын ёсыг хэрхэн үйлддэг вэ?

by admin
0 comments

Эр нь эцгийн голомтоос галаа ёслон авчирч, эм нь галаа манаж бадраадаг жамтай. Тухайн айлын гал хэр бадрах нь гэргий хүний ухаанаас их шалтгаалдаг гэдэг. “Гэрийн амин сүнс буюу гэрийн Онгон нь гэрт үр хүүхэд тогтож, эд баялаг арвижиж, эхнэр нөхөр хоёр эвтэй байхын амин сахиус гэж үздэг.

 

Залуу хосууд өрх тусгаарлаж, шинэ гэрээ бариад эрэгтэй талын хамгийн хүндтэй, хамгийн настай хүмүүнээр ерөөл айлдуулж, тоонон гэрийн зүүн тийш тавантай нугалсан чагтага хийдэг. Удаах нь аавын голомтоос багахан үнсийг ёслол төгөлдөр авах бөгөөд энэ нь гал тасалж, гэрийн Онгоныг гэртээ залж буй учир юм.

Аав нь голомт доо гурвантаа мөргөөд ерөөл магтаал дуу хуур барина. Ингээд багахан үнс болон цогийг авч хөвгүүндээ хандан: За энэ цагаас хойш үр хөвүүн чи минь Өөрийн голомтыг бадрааж үр хойчоо өсгөж
Өвгөдийн энэ голомтыг Сахин суух гэргий, үрээ оллоо.

Тиймээс эвтэй байж, энхийг хүсэж Үртэй байж хайр энэрлийг бялхуулж Аз жаргалын дээдийг нь Аягатай цайгаа хуваан уухдаа Амсаж байгаарай хэмээн машид хүндэтгэлтэйгээр тусгай бэлтгэсэн жижиг саванд хийж өгдөг. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Та Монгол ээж

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая