Уур гэдэг бол мунхаг гэсэн үг. Хэдий чинээ уурлана, төдий чинээ мунхагралд орж, оюун санааны гэгээлэг тал нь бүрхэг болж байдаг.
Номтой нөхөрлөн, харьцаж байгаа хүн гэгээрдэг бол уурлаад байгаа хүнд ном унших зав ч гарахгүй явсаар эргээд харахад бухимдлаасаа болоод бүх зав чөлөөгөө уурлаад өнгөрөөчихсөн байдаг юм.
Сурталчилгаа
Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном: www.facebook.com/altanmutriinzaluujuulahnuutsjor/
Gertee Massage: www.youtube.com/@gerteemassage
Өнөөгийн нийгэмд амьдарч буй дийлэнх хүний гэрлэн бие гэмтс*н байгаа нь яг энэ уур ууц*артай холбоотой. Анзаараад байхад хүмүүс том жижиг гэлтгүй маш их уца*ртай болж, шалихгүй зүйл дээр ч уурлан, хэр*үл уруул хийдэг болчихож.
Дор бүрнээ бодоод үзээрэй. Хамгийн сүүлд чиний уурласан тэр зүйл, асуудал үнэхээр тийм чухал байсан уу гэж. Ихэнхдээ тийм биш, зүгээр л өнгөрөөчихөж болохуйц зүйл байсан байж таарна. Харин тэр энгийн зүйлийг өнгөрөөчихөж чадаагүйгээрээ өөрийн гэрлэн биедээ толбо суулгаж, сөрөг энергийг биедээ татаж аваад л үлдсэн байна шүү дээ.
Эцэг, эх бол ямар ч хүнд бурхан нь байдаг. Тэгэхээр бурхандаа уурлаад байгаатай адил. Бурхан шүтээндээ уурлаж, уцаарлан, дэргэд нь хэр*үл уруул хийж, хараал тавьж байгаа хүний нэг насны байтугай хойд амьдрал ч ширүүн бороотой, хүйтэн өдрүүд үргэлжилдэг.
Сэтгэлээ номхотгох, уураа дарах чадал хүн бүрт бий. Нэн тэргүүнд дуугүй болчих хэрэгтэй. Харин дуугүй байх их ч бай, бага ч бай тэр хугацаандаа өөрийнхөө дотоод сэтгэлийг нээх ёстой юм. Өөрөөсөө асуу. Би яагаад уурлаад байна вэ гэж.
Хүн бүр уурласан үедээ“энэ яагаад миний уурыг хүргэж байна вэ” гэж гаднаас бурууг эрж хайгаад байдаг. Ингэж гаднаас хайвал ямар ч хариулт олж, үр дүнд хүрэхгүй. Харин өөрөө өөртөө хандсанаар аяндаа “энэ үнэхээр тийм чухал асуудал уу” гэдгийг асуухад хүрдэг юм. Ингэж сэтгэлээ тэр уурын мунхагаас чөлөөлж сурвал л бид энэ олон сөрөг энергийн урсгалаас өөрийн гэрлэн бүрхүүлээ хамгаалж чадах юм. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Зурхайн ухааны доктор Н.Батцэцэг