Хайр бол ямар нэг үйлдэл биш харин оршихуй мөн. Хоногийн 24 цагийн турш “хайрыг” бий болгох боломжгүй. Ямар ч үйлдэл нь ядралыг авч ирдэг. Хэрвээ та ядарсан бол танд амрах хүсэл төрнө шүү дээ. Ийм учраас “бий болгогдсон” хайр нь хайрын эсрэг төлөв болох үзэн ядалт дээр суурь хийж амардаг. Харин хайр бол ухамсрын төлөв юм.
Хайрын төлөв нь амьсгал шиг л жам ёсны зүйл. Хэрэв бид хүчээр амьсгалдаг байсан бол түүнээс болж ядрах бөгөөд үүний учир бид амрах хэрэгтэй болох ба эсвэл бид үхэх байсан буйзаа. Тэгвэл хайр бол бидний сэтгэлийн амьсгал юм. Амьсгал үгүй бол бие махбодь үхнэ.
Бид хайрлаж байх үед сэтгэл маань биднийг амьдруулж байдаг. Харин, “Зөвхөн намайг байхад л амьсгалаарай, өөр бусдын дэргэд амьсгалж болохгүй шүү” гэж хэлэх боломжгүй. Хэрэв энэ үгийг дагах аваас бид үхэх болно шүү дээ. Түүнчлэн, “Зөвхөн намайг байхад л хайрлаарай” гэж хэлэх боломжгүй. Хайр зөвхөн ганц төлөвт байдаггүй.
Гэвч энэ нь бүгдийг баруун солгойгүй хайрлаарай гэсэн үг үү. Үгүй. Зүгээр л бид ухаан бодлын хувьд хайрлах төлөвт орших ёстой гэсэн үг. Жишээлж хэлвэл бид дайснуудынхаа дэргэд ч үргэлжлүүлэн амьсгалсаар байдаг. Бид хайрын агаараар амьсгалах аваас бидний бүхий л аура өөрчлөгдөх болно.
Тэрээр гялалзан гялтганасан, баяр баясгаланг цацруулсан төлөвтэй болдог. Тийм аура бүхий эмэгтэйчүүд эрчүүдийн хувьд онцгой дур булаам. Хайрын төлвийн тухай чухамхүү ингэж гэгээрсэн мастерууд өгүүлдэг билээ. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс