Home » Хутагт Данзанравжаа жинхэнэ утгаар яаж амьдрах вэ гэдэг талаар ийн өгүүлжээ

Хутагт Данзанравжаа жинхэнэ утгаар яаж амьдрах вэ гэдэг талаар ийн өгүүлжээ

by admin
0 comments

“Аяа хэмээн” Ачит багшийгаа орой гавал мэт үүрч яв. Амь нас лугаа дүйцүүлж ядам бурхныг шүтэж яв.
Сүүдэр мэт ханд, дагинас сахиустай нөхөрлө. Сүжиг тангараг санваарийг нүдний цөцгий мэт энхрийл. Өчүүхэн хилэнцийг ч өргөсөнд хатгуулсан мэт цээрлэ.

-Сурталчилгаа-

 

Өглөгийн эзэд ба үхээрийн идээг бөөлжис мэт цээрлэ. Хичээл сэрэмжийг бо*млох дээс мэт чангал Хилэнц, хурьц*л, нисваанисыг хорт могой мэт бод. Өөдгүй муу үгэнд үхсэн хүн шиг дуугаа хураа. Өөрт тустай үгийг амны уншлага мэт үглэж яв.

Унд хоолыг хэтрүүлж бүү хэрэглэ эм мэт шүт. Ухаан билиг оюунаа нарны гэрлээс ч илүү болго. Уудам огторгуй лугаа адил хязгаар үгүй төгс бай. Ундрах оюун билгээ далайн ёроолоос гүн байлга. Балчигаас ургасан бадамлянхуа адил тоос үгүй бай. Бардам омог сэтгэлээ хир торгоноос илүү зөөлрүүл.

Энхрийлж хайрладаг биеэ зээлийн байшин мэт бодож яв. Энэ насны үзэгдлийг илбэ зүүд мэт үнэнгүйд санаж яв. Аливаа хүний өмнө боол мэт дорд суурийг барьж яв.

Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт босож бай Алдар нэр цуурайтвал үхдэл хүүр мэт зориггүй бай. Атаат дайсан муу хэлбэл уул мэт хөдөлгөөнгүй тэс. Хамаг ёсоо хазайлгалгүй хаан хүн шиг бай.

-Сурталчилгаа-

Харалган сохор мэтээр бусдын мууг харахгүй яв. Дээрэнгүй хэрүүлийг хэрэгсэлгүй дүлий мэт яв. Дээдэст зусардахыг тэвчиж галзуу хүн шиг бай. Өөрийн эрдмийг уурхайн сан шиг далдлан нууж яв. Өр ширтэй хүн шиг эд эдлэлээ өглөг болгон өгч яв.

Зовж яваа нөхөртөө садан сүлбээтэн мэт тусалж бай Зоргоор хэрэн хэсэж, ороонги гөрөөс шиг ганцаараа яв. Зожиг хирс мэт ямагт ганцаараа бай. Зориуд хор идсэн мэт хэзээ үхэх магадгүйг бод. Гянданд чангалагдсан мэт энэ орчлонгоос уйдаж яв. Гэмт муу нөхрийг өстөнд үзэж сэмээр холдон зайл.

Ариун гүн увдисыг рашаан мэт үргэлж ууж яв. Амьсгалах завгүй мэтээр сайн зам мөрийг бясалглаж яв. Алин үзэгдсэн бүхнийг илбэ мэтэд онон зохио. Аялгуу дуу бүхнийг хадны цуурай адил мэдэж зохио. Чанадад хүрэхийн тулд сэтгэлдээ харуул тавьж Чандмань эрдэнийн адилаар өвөр бусдын тусыг бүтээ.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Эх сурвалж: Говийн Ноён Хутагт Дулдуйтын Данзанравжаа: “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал оршвой

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье