Нууц нь ердөө л энэ. Хүн өөрөөсөө ямар энерги ялгаруулна яг түүнийхээ хариуг авдаг. Энэ бол хамгийн шударга бөгөөд хорвоогийн хатуу хуулв юм.
Хүн бусдыг болон өөрийгөө хуурч болно. Харин өөрөөсөө илгээсэн эниргиэсээ өөр хариу авах боломжгүй.
Авах энерги ялгаруулаад байвал амьдрал түүнээс ямар нэгэн юмыг нь буцаагаад аваад байдаг.
Энергийн энэ урсгалыг мэддэггүй.
Авах л сэтгэхүйтэй хүмүүс мөнхийн дундуур сэтгэлтэй. Ядуу ямар нэгэн юмаар гачигдаж дутагддаг байна.
Хараалын элдэв үгс хэлээд байвал хорвоо яг түүнийх нь хариуг тэр хүнд буцаагаад өгчихдөг.
Ийм хүний үйлс үргэлж бүтэлгүйтдэг.
Харин өгөөмөр, өгөх энерги ялгаруулдаг хүнд хорвоо ертөнц буцаагаад өгөөд байдаг. Амны билэгтэй хүн амны хишигтэй амьдардаг. Үүнийг шашин болгон өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Гэвч энэ нь зүгээр л эргэх холбоонд оршдог энергийн ойлголт юм.
Бодол болон үг бол биднээс илгээгдэж байдаг хамгийн хүчтэй энерги юм. Англи хэлний emotion гэдэг үг нь energy motion буюу энергийн урсгал гэсэн үгний товчлол байдаг.
Emotion гэдэг үгийг бид сэтгэл хөдлөл гэж орчуулдаг. Тэгэхээр бид сэтгэл хөдлөл буюу мөнхийн энергийн үелзэл дунд оршин байдаг бодгаль юм.
Сайхан амьдрал болон сэтгэл санааны эрүүл мэнд хүсдэг бол эхлээд өөрөө өөрийнхөө өмнө үнэн байж сурах хэрэгтэй. Сайхан юмс бодож Сайн санаж яв. Амьдрал үргэлж сайхнаараа. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!