Home » Чингис Хаан: Өөдлөхөд санах сэрэх аж Уруудахад унтах хэвтэх аж Нойр хэмээхүйг сэрж барамуй Уруудах хэмээхүйг сэхэж давмуй

Чингис Хаан: Өөдлөхөд санах сэрэх аж Уруудахад унтах хэвтэх аж Нойр хэмээхүйг сэрж барамуй Уруудах хэмээхүйг сэхэж давмуй

by admin
0 comments

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.

Алтан урагт захихуй Гэр бүлийн ёсон сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун:

1.Судал олж ухвал

Ундлах ус олдмуй

Сургаал гол болговол

Ухаан гүн болмуй

 

2.Хүмүн болох багаасаа

Хүлэг болох балчираасаа

Баатар болох өсөхөөсөө

Бүхүй олонд танигдмуй

 

3.Хүмүний зэрэгт хүрсү гэхүл

Хөвүүн наснаас хичээгтүн

Алд биеэ зассу гэхүл

Авьяас билгээ хурц болгогтун

 

4.Айхуй дор

Ухаанаа бүү алд

Атаач дор

Үгээ бүү алд

 

5.Зусар үг өгүүлэн

Сул нурших гутамшиг

Зуун сум тавиад

Хоосон хоцрох шившиг

 

6.Өөрийн гэмийг

Бусдад бүү тох

Өрөөлийн гавьяаг

Өлбөлзөн бүү луйвард

 

7.Өөрийн биеийг

Ихэд бүү бод

Өрөөл бусдыг

Дорд бүү бас

 

8.Өөдлөхөд санах сэрэх эрхэм

Өсөхөд сурах дадах эрхэм

Сэцэн билигтэн үүнийг

Сэрж ухан билиг болгомуй

Саруул ухаант үүнийг

Санаж ухан эрдэм болгомуй

 

9.Адамхай уур хилэнгээ

Амгайвчлан даран чадваас

Архиран ноцох арсланг

Аргаар дарах адил буюу

10.Нойр хэмээхүй хүмүн бүрийн

Алжаал үргэх тэжээл буй за

Нойронд дийлдэн сэрэмж алдвал

Атаатанд гэнэдэн осолдох буй за

 

11.Унтах хэвтэх хэтийдэх ахул

Дутуу үхсэнээс ялгаа юун

Уухайлж хатгахаас хожидвол

Дутаан урваснаас ялгаа юун

 

12.Нойр хэмээхүй

Залхуугийн өвчин аж

Уруудах хэмээхүй

Мунхагын заяа аж

 

13.Өөдлөхөд санах сэрэх аж

Уруудахад унтах хэвтэх аж

Нойр хэмээхүйг сэрж барамуй

Уруудах хэмээхүйг сэхэж давмуй

 

14.Зовлон бэрхийг туулахуй

Зориг хатуужил эрхэм

Зорьсон хэргээ бүтээхүй

Зүтгэл хичээл эрхэм аж

 

15.Нас нэмж ,бие өтлөвч

Гэндэх гэнэн үл арилах аж

Настан аршийн үгийг дагаж

Гэндэх ослоос сэрэмжилсү, би

 

16.Биеэ засахуйн эрдмийн дээд

Билиг оюунаа хурцлах болой

Билиг оюунаа хурцлахуйн дээд

Сэцэн билигтээс сурах болой

Сэцэн билигт ойр үгүй ахул

Судар дэвтрээс сурч болмуй

Судар дэвтрээс сурахуйн тул

Үсэг бичиг шамдан сурагтун

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Алтан урагт захихуй Биеэ засахуйн эрдэм ёсон сургаалаас

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье