Home » Эрчүүд, эмэгтэйчүүд нэг нэгнээсээ юу хүсч байдаг вэ?

Эрчүүд, эмэгтэйчүүд нэг нэгнээсээ юу хүсч байдаг вэ?

by admin
0 comments

Эрчүүд эмэгтэйчүүдээс хайрыг хүсч байдаг. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс юуг хүсдэг вэ.  БҮХ ЗҮЙЛИЙГ. Хайрыг, мөнгийг, үр хүүхдийг. Түүний амьдралыг сайн сайхан байлгаж болох бүх зүйлийг тэд эрчүүдээс хүсч байдаг.

 

Ийм ч учраас жам ёсоороо эмэгтэйчүүд илүү их найдвар горьдлогыг эрчүүдэд найдан тавьж байдаг. Хэрэв түүнийг нь эрчүүд үл өгөх аваас эмэгтэйчүүд үглэн яншиж эхлэдэг. Яагаад гэвэл тэр энэ аз жаргалыг өөр хаанаас авах билээ. Зөвхөн түүнээс л.

Эрчүүд ажил дээрээ, нийгэмд болон өөр бусад газарт амжилт ялалтыг олох ба тэд харин эмэгтэйчүүдээс зөвхөн хайр энхрийлэл, анхаарлыг л хүлээж байдаг бөгөөд тэгснээр тэд ядрал алжаалаа тэдний тусламжтайгаар сэгсрэн хаядаг.

Тэдэнд эмэгтэйчүүдээс хүлээх өөр онцгой зүйл үгүй. Харин эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс олон зүйлийг хүлээх хэрэгтэй. Эрчүүд үүнийг нь ойлгох ёстой.

Эрчүүд, би эхнэр авсан, тэр надад анхаарал халамж тавьдаг. Надад өөр юу ч хэрэггүй, хэмээн бодож байдаг аваас эхнэрт тань ч гэсэн танаас хүлээж хүсч байдаг зүйл байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр ч байтугай танаас арав дахин ихийг. Хэрэв үүнийг ойлгох аваас эрчүүд аз жаргалтай болно.

Учир нь эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд өөрийн амьдралын маш олон зүйлийг эрчүүдэд найдан даатгасан байдаг. Харин эрчүүдэд эмэгтэйчүүдээс зөвхөн хайр л хэрэгтэй ба өөр онцгой юу ч хэрэггүй байдаг. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

 

Эх сурвалж: Boldsukh Badamsed Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье