Хүний амнаас гарч буй үг гэдэг чинь ерөөсөө энергийн бөөгнөрөл юм. Тийм ч учраас нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг.
Жишээлбэл, энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж” гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгдэнэ. Энэ олон удаагийн давталтаар “Ээж” гэдэг үгний энергийн хүч асар их болж, энэ үгийг хэлэх бүрт тарни уншихтай адил аврал ирж байдаг юм.
Ослоос юмуу, өндөр дээрээс ойчоод зүгээр үлдэх юмуу жаахан шалбараад үлдсэн хүнийг их азтайд тооцдог. Тэгвэл тэр хүн маань “ээжээ” гэж хэлсэн буюу ээжийгээ дуудсан байдаг.
Ижийдээ залбирал илгээсэн ч гэж үзэж болно. Ээж гэдэг үгийн цаана эх хүний агуу их хайр энэрэл, бодол ухаан, үрээ гэсэн бүх сайн сайхны энергийн бөөгнөрөл байгаа учир энэ авралынх нь тарни болж байгаа юм.
Гэтэл юухан хийхэнд бүдэрч ойчоод хөл гараа хугалчихсан, гэмтээчихсэн хүн байдаг. Учир нь тэр хүн маань “ёо ёо” гэх юмуу хараалын утга учир бүхий муу энерги агуулсан үг хэлсэн байдаг учир муу энергийг өөрөө өөртөө дуудаж түүндээ хорлогддог гэж үздэг.
Нөгөөтэйгүүр хүн ямар нэгэн юманд уурлаж, ундууцахаараа дандаа “тэр муу, энэ муу” гэж ирээд ярьдаг. Олон удаа “муу, муу” гээд муулуулаад байгаа тэр хүнд ч тэр “муу” нь асар хүчтэй болж тусдаг.
Тэгэхээр үг гэдэг бол санааны зоргоор урсгаад байх хий хоосон авиа биш. Бидний амьдрал, хувь тавиланг ч өөрчилж чадах хүчтэй энерги байдаг юм.
Согтуу доголон хүн явж байвал битгий шоолж бай гэж сургаж байсны утга нь чи хэн нэгнийг муулах үг амнаасаа гаргах тусам яг тийм үгээ өөртөө эргүүлээд татаж буй хэрэг.
Бас дээр нь “яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй байх учиртай юм. Энэ үгээр маш их сөрөг энерги дуудагдан ирж, бодож сэтгэсэн бүхэнд чинь хаалт босгож байдаг. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Зурхайн ухааны доктор Н.Батцэцэг
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!