Төвд лам нарын хийдэг дасгал таны оюун бодол болоод эрүүл мэндийг аварна.
Өглөө бүр өөртөө 7 минутыг зарцуул. Төвд лам нарын хийдэг дасгал таны оюун бодол болоод эрүүл мэндийг аварна. Төвд лам нар өглөө бүр ердөө 7 минутанд багтааж, дасгал хийдэг аж. Энэ нь тэдний эрүүл амьдрал, урт наслалт, сэтгэл зүйн тайван байдлын нууц аж.
Та бүхэн ч бас энэхүү дасгалыг сурч аваад, өглөө бүр хийж бай. Өглөө сэрснийхээ дараа дээш харж хэвтэн, нүдээ аниарай. Дараа нь халуу дүйгэх хүртэл хоёр алгаа үрнэ. Үрсэн алгаараа чихээ барьж, долоовор, дунд хуруугаа имэрч, илээрэй. Баруун гараа духан дээрээ тавьж, зүүн гараа давхарлана. Ингээд хоёр гараа ээлжлэн, нааш цааш хөдөлгөж, духандаа иллэг хийгээрэй. 30 удаа давтаж хийхэд хангалттай.
Гараа зангидаж, нүдээ анина. Зангидсан гараараа хамраас чих хүртэл гулгуулж, илнэ. 15 удаа илэхэд хангалттай. Энэ нь хараа болон тархины цусан хангамжийг сайжруулах аж. Баруун гарын алгаа хүзүүн дээрээ тавьж, дээш доош нь алгуурхан гулгуулаарай. 30 удаа давтаж хийнэ.
Дээш харж хэвтээд, зүүн гараараа хэвлий хэсгээ тойрог чиглэлээр илнэ. Энэ хоол боловсруулах системийг дэмжиж, ходоод өвдөх зэргээс сэргийлэх болно. Дээш харж хэвтэнэ. Гүнзгий амьсгаа аваад, баруун өвдгөө дээш өргөж, хөхөндөө хүргэхийг хичээгээрэй. 15 удаа давтах бөгөөд зүүн талдаа бас адил хийнэ.
Хөлөө сунгаж, гараа нуруун дээрээ тавьна. Тус байрлалаас хөлөө арагш татаж, дасгалаа хийгээрэй. 15 удаагийн давтамжтай хий. Энэ таны нурууны өвчин, суулт зэргээс сэргийлэх болно. Орныхоо булан дээр сууна. Зүүн хөлөө баруун өвдгөн дээрээ тавиарай. Ингээд хөлийнхөө тавхайг хуруунуудаараа зөөлөн дарж, иллэг хийнэ. Энэ нь биеийн дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаанд эерэг сайн нөлөөтэй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Эрүүл мэнд