Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж буйд тооцогддог. Мөнх тэнгэрийн ёсонд бэрээ хайрлах нь тэнгэрийн үйлэнд тооцогддог. Учир нь ямар ч айлын гал голомтын үргэлжлэлийг хүү нь биш бэр нь үргэлжлүүлдгийг бид мэднэ.
Бас эцэг хүн үр хүүхэд дээ залгаж өгсөн гал голомтыг бэр нь асаадгийг бодох ёстой. Тийм учраас бидний өвөг дээдэс нэгэн цагт бэрээ үр хүүхдээсээ илүү хайрлах учиртай гэдгийг үр хойчдоо зөвлөдөг байж.
Жишээ нь: Бэрийг 3 хүү төрүүлсэн бол тухайн бэр тэр удмын асуудал шийдэх хэрэгт оролцохыг зөвшөөрч дархан бэр гэж нэрлэдэг.
Иймээс удам даа дархалдаг байж. Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж буйд тооцогддог болохоор бэрээ муулсан айл өөдөлдөггүй гэж үздэг байж. Таны хүүг амьдралын хатууд сөхрөх үед нь ганцхан бэр тань тулж босгодогийг битгий март. Мөнх тэнгэр минь өршөө.
Хүүтэй хүн охинтой, охинтой хүн хүүтэй. Бэртэй болсон бол охин үр шигээ хайрлаж хүндэлж явах нь Монголчуудын эртнээс аваад эрхэмлэн дээдлэн ирсэн ёс уламжлал билээ. Эмэгтэй хүн тухайн удмыг үргэлжлүүлэх хөвүүн үрийг төрүүлж өгдөг. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj