Friday, July 26, 2024
Home » Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж буйд тооцогддог. Бэрээ муулсан айл өөдөлдөггүй

Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж буйд тооцогддог. Бэрээ муулсан айл өөдөлдөггүй

by admin
0 comment

Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж буйд тооцогддог. Мөнх тэнгэрийн ёсонд бэрээ хайрлах нь тэнгэрийн үйлэнд тооцогддог. Учир нь ямар ч айлын гал голомтын үргэлжлэлийг хүү нь биш бэр нь үргэлжлүүлдгийг бид мэднэ.

Бас эцэг хүн үр хүүхэд дээ залгаж өгсөн гал голомтыг бэр нь асаадгийг бодох ёстой. Тийм учраас бидний өвөг дээдэс нэгэн цагт бэрээ үр хүүхдээсээ илүү хайрлах учиртай гэдгийг үр хойчдоо зөвлөдөг байж. Жишээ нь: Бэрийг 3 хүү төрүүлсэн бол тухайн бэр тэр удмын асуудал шийдэх хэрэгт оролцохыг зөвшөөрч дархан бэр гэж нэрлэдэг.

Иймээс удам даа дархалдаг байж. Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж буйд тооцогддог болохоор бэрээ муулсан айл өөдөлдөггүй гэж үздэг байж. Таны хүүг амьдралын хатууд сөхрөх үед нь ганцхан бэр тань тулж босгодогийг битгий март. Мөнх тэнгэр минь өршөө.

Хүүтэй хүн охинтой, охинтой хүн хүүтэй. Бэртэй болсон бол охин үр шигээ хайрлаж хүндэлж явах нь Монголчуудын эртнээс аваад эрхэмлэн дээдлэн ирсэн ёс уламжлал билээ. Эмэгтэй хүн тухайн удмыг үргэлжлүүлэх хөвүүн үрийг төрүүлж өгдөг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье