Friday, July 26, 2024
Home » Жаргал үзээгүй хүн жаргаж чаддаггүй. Зовлон үзээгүй хүн бас зовж чаддаггүй.

Жаргал үзээгүй хүн жаргаж чаддаггүй. Зовлон үзээгүй хүн бас зовж чаддаггүй.

by admin
0 comment

Жаргал их төлбөртэй шүү! Жаргалыг үргэлжид хүсдэг боловч үргэлж жаргах нөхцөл хомс. Жаргал үзээгүй хүн жаргаж чаддаггүй. Зовлон үзээгүй хүн бас зовж чаддаггүй. Хоёуланг нь үзэж туулах нь жинхэнэ жам ёсны жаргал мөн. Жаргалыг дангаар нь эдлэх ямар ч боломжгүй.

 

Жаргалыг хүсвэл бэрхшээл туул гэдэг. Бэрхшээл туулаагүй жаргалыг жаргал биш гэж үздэг. Тийм ч учраас өсөхийн жаргалыг жаргалд битгий бод. Өглөөний нарыг наранд битгий тооц гэсэн ардын зүйр цэцэн үг бий болжээ. Багадаа амьдрал туулж бэрхшээл зовлон үзсэн хүн хэтдээ жаргадаг.

Багадаа хэтэрхий эрх танхи өссөн хүн алсдаа багашаархан хэцүүг даалгүй уначихдаг. Унасан бол дахиж босдоггүй, боссон ч дахин дахин унаж осолдох гээд болдоггүй юм билээ л. Багадаа хөдөлмөр хийгээгүй өмсөх идэх, унтаж амрахыг их үзсэн хүүхдийн ирээдүй тун бүрхэг болдог гэмтэй.

Багадаа их танхил өсвөл олигтой ухаан суудаггүй юм. Амьдрал дээр энэ бүхэн зүгээр тов тодорхой харагддаг. Гагцхүү үүнийг торгон ухаанаар тольдогчид энэ цагт их ховорджээ. Хүүхдийн хүссэн бүхнээр нь байлгана гэвэл ухааныг нь түгжиж байгаа хорлол шүү!

Нийхэм ялзрах тусам үнэн худал ялгардаг жамтай л даа уг нь. Тэр юу гэсэн үг вэ гэвэл бусдын алдааг соргогоор анзаарсан хүн эрүүл ухааныг эрхэмлэж эхэлдэг. Жинхэнэ ухаалаг хүн бол бусдын алдаа амжилт хоёроос зэрэг зэрэг суралцдаг.

Хүн төрөлхтөн байгалийн жам хуулийн өмнө хүлээх үүрэг хэдий чинээ гажуудаж дордоно, төдий чинээ сэргэх нөхцөл бүрддэг. Бурангуй нийхэмд ухаалаг хүмүүс сэрдэг гэсэн үг. Өнөөгийн эцэг эхчүүд хүүхдээ их өмөөрдөг. Өмөөрч хамгаалах гэлгүй л яахав. Хажууд нь өмөөрөх бол мөн л хорлол. Энэ нь мунхаглал хэрээс хэтрэхийн үндэс. Айл буухыг айл буу. Хүүхэд нохойгоо битгий өмөөр гэж үгтэй сэн.

Аль ч цаг үед жам ёсны хууль харилцан үйлчилнэ. Аливаа юмс ээлжтэй. Дэлхийн хүн төрөлхтний хөгжил дэвшил нэртэй байгалийн эсрэг үйлчилсэн бүхэн эргэж тооцоо төлбөр нэхэгдэнэ. Энэ орчлонд тооцоогүй үнэ төлбөргүй юм гэж бүр нэгээхэн ч үгүй. Төлбөр төлөөгүй л бол заавал хариу нэхэгддэг.

Удах тусам хэд нугалж төлдөг шүү хөөе! Монголчууд бид нар өнөө цагт маш их өр тавьж байна. Тэрнийхээ хэрээр цаг бусын өвчин зовлон үхэл хагацал болж эргэж төлөгдөж байгааг анзаарах сөхөөтэй байх сан. Жам бусын жаргалд ташуурвал цаг бусын зовлонд унадаг.

Өчигдөр бичсэн элэг нэгт Монголчуудын тухай тэнэг хүн ч ойлгохоор утга тайлал бүхий нийтлэлдээ нийтийн үйлийн үрийн тухай өчсөн. Бид нар юмны учир утгыг ухалгүй амьдрал туулна гэвэл адгуус амьтдаас ялгарах арга алга ш дээ.

Жаргалыг хүсвэл зовлон бэрхшээл туулсан байхыг шаарддаг нь мөн л байгалийн хууль. Жаргал өөрөө их үнэ цэнэтэй. Өндөр төлбөртэй шүү! Жаргах тун осолтой. Төлбөрөө эхэндээ төлсөн нь ч бий. Сүүлд нь төлдөг нь ч бий. Уг нь эхэндээ төлчихвөл амар. Сүүлд төлнө гэхээр эрүүл мэнд амь нас хүрэлцдэггүй юм. Тэгээд үр хүүхэд дээр үлдэгдэл төлбөр нь ирдэг гэмтэй.

Үрс нь түүнийг төлж чадах тэнхэлтэй нь ч байна. Тэнхэлгүй нь ч бишгүй. Дахин хэлье, энэ орчлонд төлбөр тооцоогүй үнэгүй юм гэж огт үгүй. Ертөнц дээр утга учиргүй зүйл гэж бүр нэгээхэн ч үгүй. Хэн нэгэнд хэлсэн муу үгний хариу хүртэл дааж давшгүй зовлон болж ирдэг хуультай.

Энэ ертөнцөд байгалийн болоод ертөнцийн түгээмэл зүй тогтлын жам ёсны хууль гэж айхавтар юм байдгийг ойлгож ухаарахгүй яв явсаар насыг элээдэг хүн өчнөөн. Тийм хүнд бурхан маш том шийтгэл өгдөг. Энэ нь мөн л өнөөх өр төлөөсгүй төлөр тооцоогүй амьдрал гэж байдаггүйг үзүүлж харуулаад байгаа хэрэг. Ээ та минь, алхам тутамдаа тэнгэрийн зарлиг байгалийн хуулийг санагтун….!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Хумбагарын Батмэнд

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье