Saturday, May 18, 2024
Home » Байгаадаа талархахгүй явбал Байгааг нь дутаадаг хорвоо бий! Бусдаас булааж амьдарвал Буцахдаа хоосрох зовлон бий Байгалд хүндлэлгүй явбал Базаж шүүслэх лус бий

Байгаадаа талархахгүй явбал Байгааг нь дутаадаг хорвоо бий! Бусдаас булааж амьдарвал Буцахдаа хоосрох зовлон бий Байгалд хүндлэлгүй явбал Базаж шүүслэх лус бий

by admin
0 comment

Буян даахын буян.  Буян даахгүй явбал Бут ниргэх өвгөд бий Булайгаа засахгүй явбал Булт дэвсэх эмгэд бий!
Бузрыг тоохгүй явбал
Буг болгох догшид бий Буртгаа гөвөхгүй явбал Бугуйлдаж унагах дагшид бий! Бусдаас булааж амьдарвал Буцахдаа хоосрох зовлон бий Бусдыг харааж амьдарвал Булагдаж сүйрэх гачлан бий!

Байгалд хүндлэлгүй явбал Базаж шүүслэх лус бий Баялагт дээдлэлгүй явбал Бангадаж эрүүдэх савдаг бий! Балчирт үлгэргүй явбал Балчигт түлхэх баатрууд бий Балагтаж цадиггүй явбал Багалзуур ороох бирдүүд бий! Балмад танхай явбал

Барьж хорьдог шорон бий Бясаа шумуул шиг явбал Бяц дардаг орон бий! Байснаа санахгүй явбал Балбаж сэрээдэг сахиус бий Байгаадаа талархахгүй явбал Байгааг нь дутаадаг хорвоо бий! Үйлийн үр эзэндээ л ирж шингэдэг жамтай Үнэний мөр үйлдсэнээ дагаад тодордог замтай

Үхлийн цаг төөргөө нэхээд ирдэг жимтэй Үүрдийн жаргал сэтгэлд бүдрээд холддог зантай! Үгийн хүч хэлсэн амандаа хурладаг номтой Үнэн хүч итгэгч зүрхэндээ бүрэлддэг учиртай Үйлсийн сайхан хайр түгээхэд оршдог үнэнтэй

Үдлэх амьдрал буян хураахад оршдог хуультай! Үр хүүхэд эцэг эхээ дагаад хүмүүждэг жаягтай Үржил шим хөдөлмөрөө дагаад ирдэг хувьтай Үжирхэл мөхөл шуналыг дагаад биеждэг чадалтай Үелзэх сэтгэл хүслийг дагаад хувирдаг чанартай!

Хүсэл… Хүсэл чин бөгөөд ариун байваас Хүлээсгүй тэр биелдэг юмаа Хүрдэн хорвоод хөг үүсгээд Хүчийг олж тэр биеждэг юмаа! Хэнээс ч айхгүй хүслээ тэтгэ Хэрж өөрийгөө бүү дутаа Хэлбэрт авталгүй зүгээр л эхлэ Хэмжээ тавилгүй зүгээр л зүтгэ!

Хүсэл шуналыг ялгаж салгаарай Хүсэл байж хүн байдгийг санаарай Хүрэн зүрхээ зөв мэдэрч сонсоорой Хүслээ та зөв залж манаарай! Хүслийг мөхөөвөөс хүн та гэрэлтэхгүй Хүрэн зүрх тань амирлаж хэзээ ч баясахгүй Хөх тархи тань хөглөгдөж хэзээ ч хөгжихгүй

Хүмүн заяа чинь эрчилж хэзээ ч дэлгэрэхгүй! Хүслээ та тания гэвэл Хүүхэд насаа дурсаарай Хийх үйлээ мэдье гэвэл Хийгүй тэр л үедээ зочлоорой! Хэн бүхнээс тодорч явсан Хэнзхэн тэр авъяасаа санаарай Хэтдээ хэн болохыг хүсч явсан

Хүсэл мөрөөдлөө та дурсаарай! Хүүрнэж өөртэйгөө ярилцваас Хөгөө та олох болно Хүч дэвсэн зоригловоос Хүж дэлхий таныг ивээх болно! Хайраар эрчилсэн хүсэл бүхнийг Хан тэнгэр тэтгэдэг юмаа Хана хэрмийг ч нураагаад Хажууд чинь түшээд явдаг юмаа!

Ямар үед хамгийн жаргалтай байдгаа Ялгаж та нэг тунгаагаарай Ял зэм үүрэхгүйгээр Яралзтал хийдэг зүйлээ бодоорой! Яг л тэр чинь хийх үйл чинь шүү Яс цусны чинь нандин өгөгдөл шүү Яруу тодоор үйлдэж чадвал Ялалт амжилт өөрөө ирдэг юмаа!

Алдар хүнд гол нь биш Ашиг хонжоо бүр ч биш Амин сүнсний хүслээ л тэтгэвэл Аз жаргалын тань түлхүүр тэр буй заа! Амжиж та түүнийгээ олоорой Авъяас билгээ өнгөлж та мандаарай Амин чанараа хөглөж та эгшиглүүлээрэй Алтан дэлхийг чимж та гэрэлтээрэй! САНАГТУН! СЭРЭГТҮН! ДЭНСЛЭГТҮН!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье