Saturday, July 27, 2024
Home » Залуу насанд амрыг хайвал идэр насанд бүдрэх ихсэж, өтөл насанд унах багадна.

Залуу насанд амрыг хайвал идэр насанд бүдрэх ихсэж, өтөл насанд унах багадна.

by admin
0 comment

Жаргах тусмаа хүмүүн тэнэглэж, зовох тусмаа ухаанаа тэмтэрнэ. Тэртээд одсон он цаг тэндээс л алдаа олдоно. Ер нь бол чадваргүй хүн л пялдага байдаг. Чадвартай хүн бол бардам байдаг.

Чамд нэр хүнд байна уу, их мөнгө байна уу хамаагүй. Нинжин сэтгэл л үгүй бол чи хэн ч биш. Сайхан зүүдэнд тань шөнө урт байг. Санаснаа биелүүлэхэд нь өдөр урт байг ээ. Хүнтэй мэндэлж чаддаггүй, баярласнаа илэрхийлж чаддаггүй, урмын үг хэлж чаддаггүй, авч чаддаг хэрнээ, өгч чаддаггүй хүнээс л хол явах хэрэгтэй. Ямар ч хүнд урмын үг хайрлахад унаж байсан хүн өндийж, өвдөж байсан хүн сэргээд л ирдэг.

Бие биедээ урам хайрладаг бай.  Мөнгөний төлөө биш юм шиг ажилла, хэн ч чамайг хараагүй юм шиг бүжиглэ, хэзээ ч чамайг гомдоохгүй юм шиг хайрла, амьдрал үнэхээр сайхан. Би урьд нь ухаантай хүмүүсийн хажууд байхыг хүсдэг байлаа. Одоо зүгээр хүний үнэр үнэртсэн хүмүүстэй хамт байхыг эрхэмлэдэг болсон. Мөн чанар нь ухаанд биш сэтгэлийн хэргүй байдалд нь оршдог юм билээ.

Наалинхай ааштын цаана адын бодол, хатуу үгтийн цаана хүн чанар нуугддаг. Хүмүүст алдааг нь бүү хэлж өгч бай. Ухаантай нь өөрөө олчихно. Тэнэг нь тэртээ тэргүй ойлгохгүй. Мунхаг нь танд өс хонзон санах болно. Чамайг би сайн яваасай л гэж бодно. Чадвал хүслийнхээ оргилд хүрээрэй л гэж залбирна. Толгой дотор чинь юу багтана хөл чинь тэр газарт хүргэнэ. Сэтгэл дотроо юу бодно нүд чинь тэрийг л үзнэ.

Хүний амьдралын хамгийн хэцүү мэдрэмж бол хэн нэгнийг санах. Хайртай хэн нэгэндээ энэ мэдрэмжийг битгий амсуулаарай. Хичнээн завгүй байсан ч хайртай хүмүүстээ зав гаргадаг байгаарай. Хань минь эрүүл саруул ажил үйлс нь сайн байг ээ. Муу муухай бүхэн чамаас минь холуур байг ээ. Хорвоо атаархагчдаар дүүрэн байдаг тул аз жаргалаа чимээгүйхэн л эдлэ.

Гэрийн үгийг гадагш бүү гарга. Гудамжны үгийг гэртээ бүү авч ор. Залуу насанд амрыг хайвал идэр насанд бүдрэх ихсэж, өтөл насанд унах багадна. Сэтгэх нь хэцүү, тиймээс ихэнх хүмүүс шүүдэг. Элбэг хангалуун гэр бүлд энэрэл хайр дутах нь бий.

Дутуу дулимаг ч гэлээ хайраар халгисан хосууд ч байдаг. Өөрт байгаагаа үнэлж элэг бүтэн сэтгэл түвшин байхад болно доо.  Дотны хүн тань хажууд нь байгаа бол хором мөч, цаг хугацааг үнэлж бас гамнаж, хайр халамжаар дутаахгүй байлгахыг хичээж байгаарай. Хэн нь түрүүлж буцахыг тэнгэр л мэдэх байх даа. Хүний амьдрал дэндүү ахархан.

Хайрлавал чин сэтгэлээсээ хайрлаж, нөхөрлөвөл үнэ цэнээ хадгалж, уруудвал түшиж, буруудвал зөвлөж, хатууд нь зөөллөж, хов хорын салхинд хал алдан бүдчилгүй, хол ойрд ховор нэгэн нь л байгаарай.  Хэцүү биш ээ энэ. Бусдыг гомдоох үгэндээ харам бай. Уучлах хайрлах сэтгэлдээ далай бай. Хайр дундардаггүй ч хүн хайраар дутдаг юм. Гагцхүү үнэн бай, өөрөөрөө бай, баггүй бай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ нээхүй”

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

 

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье