Зоосоор төлдөггүй үйлийн үр гэж бий Залиар тулдаггүй туйлын үнэн гэж бий Зээлээр сунадаггүй хүний нас гэж бий
-Сурталчилгаа-
Заргалдаж болдоггүй хүний төөрөг гэж бий Зөрж болохгүй тэнгэрийн бошго гэж бий Зөрчиж болохгүй ертөнцийн хууль гэж бий Заавал мөрдөх амьдралын жаяг гэж бий Зайлшгүй зохицох байгалийн зохирол гэж бий
Сөрж болохгүй хорвоогийн жам гэж бий
-Сурталчилгаа-
-Сурталчилгаа-
Булзаж болохгүй аман андгай гэж бий Булингартуулж болохгүй ариун цус гэж бий Бутаргаж болохгүй алтан ураг гэж бий Мөнхөд манах хүний мөн чанар гэж бий Мөрлөж сахих хүний ёс жудаг гэж бий Мохоож болохгүй ясны чин зориг гэж бий Мөхөөж болохгүй язгуурын чин хүсэл гэж бий!
-Сурталчилгаа-
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа /Жам, Жаяг, Жудаг/
-Сурталчилгаа-
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!