Бид нэг уламжиллаа мартсан. Тэр юу вэ гэвэл Монголчууд бид хэзээч амьтны арьсыг нь амьдаар нь хуулж авсан үслэг эдлэл толгойн орой дээрээ залдагүй, бас биендээ өмсдөгүй байсныг мэдэх хэрэгтэй. Монголчууд хүйтэн улиралтай болхоор үслэг эдлэл хэргэлдэг нь үнэн.
Гэхдээ хэзээ ч амьтны арьсыг нь амьдаар хуулж авдагүй, бас амьдаар нь хуулж авсан арьс, үсийг биендээ өсмөж хэрэглэдэггүй, цээрэлдэг байсан. Тухайн амьтны амь тасарч хөрсний дараа арьс үсийг нь авдаг.
Тэгээд энэ амьтан зовж арьс үсээ өгсөн болхоор хүн би ч гэсэн тэр зовлонгоос нь хуваалцах ёстой гэсэн үүднээс гар аргаар арьсыг нь элдэж хэргэлдэг байсан. Мэдээж хатсан арьс элдэж зөөлрүүлэх тийм амар биш гэдгийг хүн бүр гадарлах байхаа.
Монголчууд тэр тусмаа амьдаар нь хуулж авсан амьтны арьс, үсийг толгойн орой болох “Сүнс” гардаг Зулай дээрээ тавьж өмсдөггүй байсан ба дандаа толгойгоо тойруулан хажуу талаараа үстэй малгай хийж өмсдөг байсан.
Одоо цагт гангархын донд хөтлөгдөж хүмүүс, арьсаа амьдаараа хуулуулж тарчилж авхуулсан амьтдын арьсан (Булаг, Минж) битүү үстэй малгайг толгой дээрээ, Зулайгаа хаагаад өмсөх болсон.
Монголчуудын өмсдөг үслэг эдлэл дандаа тухайн амьтныг өнгөрсний дараа нь авч, гар аргаар элдэж хийсэн өмсгөл байсныг санах хэрэгтэй. Бас жижиг хургыг хэзээ ч арьсыг нь өмсгөлд хэрэглэх гэж гаргадаггүй, зөвхөн зуд, турхинд өнгөрсөн хурганы арьсыг хаяхгүй гэсэндээ өмсгөл хийдэг байсныг мэдэх хэрэгтэй.
Ер нь Монголчууд 5н хошуу малын буян их гэж хүндлэн үзэж юугыг нь ч хаяж гээхгүй гэж хэрэглэж ирсэн. Мөн өвлийн идэш бэлдэхэд одоогийх шиг тарган цатгаланг нь биш, онд мэнд орж чадахгүй турихан малаа идшэнд бэлддэг байсан.
Гэхдээ хамаагүй нэг өдөр гаргадаггүй ба өдөр судар харж, мал муулах өдөр зан үйлийг хийж, мөн хойтын буянд нь зориулаж ном уншуулж, зул барьж арц хүж уугиулдаг байсан. Алив муу байж болох үйлийг зайлшгүй хийх шаардлагатай үед дандаа эргэж буцах буяаны мөртэй хийдэг байсан гэдгийг мэддэг байх хэрэгтэй Бид.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Д. Амгалан 2021. 11.3.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!