Thursday, July 25, 2024
Home » Монгол дом: Арц гангын үнэрээр гэрийн зэв арилгаж домнодог Хосын заяа ээдчихнэ гэж бөгжний хээ ижилсүүлж домнодог Болохгүй сүүдрийн чимээ үргээж хүүгийнхээ бойтгонд хонх зүүж домнодог Бор амьдралын сэв арилгаж охиныхоо хөлсрөхийг давсаар ширгэлж домнодог

Монгол дом: Арц гангын үнэрээр гэрийн зэв арилгаж домнодог Хосын заяа ээдчихнэ гэж бөгжний хээ ижилсүүлж домнодог Болохгүй сүүдрийн чимээ үргээж хүүгийнхээ бойтгонд хонх зүүж домнодог Бор амьдралын сэв арилгаж охиныхоо хөлсрөхийг давсаар ширгэлж домнодог

by admin
0 comment

Монгол ахуй тэр чигээрээ утга учир агуулдаг. Ийм агуу БууЭрЭл ДээдЭсүүдийхээ буян заяаг дааж явах нь бидний үүрэг. Энэ агуу их ухаан мэдлэг өв уламжлалт мэдлэгээ сэргээж дэлхийг оюун ухаанаарай оройлон хөгжин дэвжих болтухай. Монголд ухаарал сэхээрэл хөгжлийн эрин үе ирсээн.

Аранзал ган тулганыхаа аманд шар тос амсуулж домнодог
Арслантай бор авдрынхаа цуурганд хүрэл цүү чагталж домнодог
Алдуул малынхаа тэгш заяаг аяганд хоргол хөмөрч домнодог
Асгасан цагаан сүүнийхээ буяныг магнайдаа адислаж домнодог

Би домогт итгэдэг Монгол
Би домын шившлэгтэй Монгол
Үүднийхээ сахиусыг нохойгоор мануулж домнодог
Хойморийнхоо буяныг бурхнаар сахиулж домнодог

Эмтэрхий шаазанд цай аягалдаггүй, зовлонгоо хүнээс харамлаж домнодог
Эсгэсэн торгонд толбо суулгадаггүй, гоёлоо бусдаас нууж домнодог
Сарны сүүдэр нүүрэнд тусгахгүй гэж өрхөө хошуулдаж домнодог
Нарны хор нүдэнд тогтохгүй гэж өөрийгөө ариулж домнодог

Сайхан өвгөдөө нутаглуулахдаа босгондоо мод гишгэж домнодог
Сайны ерөөл хүсэхдээ тотгондоо мэс хавчуулж домнодог
Давхил холын харгуйд дөрөөндөө сүүн мялаалгатай монгол
Далны хуудасны махаар дөрвөн үйлийг гэтэлж домнодог

Лусын нүд гэмтчихнэ гэж морио бэл рүүгээ аргамжиж домнодог
Лхамын цангаа тайлагдана гэж тотгондоо мөс залж домнодог
Хасын тамга сэвтчихнэ гэж сүлдний гал асааж домнодог
Хосын заяа ээдчихнэ гэж бөгжний хээ ижилсүүлж домнодог

Би домогт итгэдэг монгол
Би домын шившлэгтэй монгол
Болохгүй сүүдрийн чимээ үргээж хүүгийнхээ бойтгонд хонх зүүж домнодог
Бор амьдралын сэв арилгаж охиныхоо хөлсрөхийг давсаар ширгэлж домнодог

Энэ төр болохгүй бол эцгийнхээ малгайгаар сүлд дуудаж домнодог
Эр хүн болохгүй бол эхийнх нь хөхөөр хийморь хурайлж домнодог
Хөлд нь хий орчихвол өвсөөр чөдөр зангидаж домнодог
Сэтгэлд нь сэв суучихвал өргөлөөр хүсэл дуудаж домнодог

Тагнайгаа хаттал цангасан ч сүүний шанага горхинд дүрэхгүй хөх усыг домнодог
Ташуургүй шуурганд төөрвөл малгайн бүч сэтэлж хүглэгэр уулсыг домнодог
Тангад ном мэдэхгүй ч тарнитай сахиус зүүж хар хүчийг домнодог
Тавилан төөрөгөө мэдэхгүй ч нүүдлийн зүг тооноо залж цагаан хүчийг домнодог

Овооны чулууг хормойноос нь өргөж өөдлөхийн цээрийг домнодог
Огт үгүй хоосоны чинь цээрийг олзонд боож домнодог
Хар шөнөөр цагаан идээ гаргахгүй гэж хатавчиндаа ус дусааж домнодог
Харьд мордогсодод улаан нүгэл үзүүлэхгүй гэж цагаан хадаг очирлож домнодог

Одгүй үдшээр бор халзан туулай өлгийдөж үрээ энэрч домнодог
Одтой шөнөөр чагтаганыхаа үзүүрт устай бортого зүүж үзүүргүй салхийг домнодог
Арц гангын үнэрээр гэрийн зэв арилгаж домнодог
Адуу малын хэвтрээр газрын хий үргээж домнодог

Эрлийн хүний төөрөлдөөг дөчин нэгэн чулуугаар домнодог
Элээсэн амьдралын гэмийг зуун найман эрхиэр домнодог
Эгэл нандин биеийг есөн эрдэнийн чулуугаар домнодог
Энэ тавилангийн төөргийг ерөөлийн цэнхэр хадгаар домнодог

Үзэсгэлэнт гоо охидынхоо сайхныг нүгэлгүй нүдээр дурлаж домнодог
Үйлийн үргүй сайхан эрсийнхээ заяаг сэвгүй сэтгэлээр хайрлаж домнодог
Арвайн чинээхэн биеэ би аргалын галаар домнодог монгол
Алгын чинээхэн орчлонгоо би ассан дөлөөр нь ариулдаг Монгол

Би домогт итгэдэг Монгол
Би домын шившлэгтэй Монгол…

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj  “МОНГОЛ ДОМ”

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье