Friday, July 26, 2024
Home » Монгол хүнд хамгийн тохиромжтой хүнс бол Монгол хоол унд, идээ юм.

Монгол хүнд хамгийн тохиромжтой хүнс бол Монгол хоол унд, идээ юм.

by admin
0 comment

Монгол хүний биед хамгийн зохистой хоол хүнс бол Монгол идээ ундаа юм. Та эрүүл байхын тулд өөрийн амьдрал ахуйд ойр энгийн хоол зоогоо хүртэж сураарай.  Дотор маханд олон төрлийн амин дэмүүд байдаг.

1. Үхэр, хонины бөөр

Селен бодисоор баян. Селен нь хүний биеэс муу хог шаарийг гадагшлүүлдаг. Өмнө нь бас өндөгний шарны тухай постонд гарсан. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрөнд маш их нэмэр болно гэнэ.

2. Зүрх

Үхрийн зүрх нь Магни болон Таурин бодисны их булаг гэнэ шүү базарваань. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-р бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхээр өөртөө өргөл бариад байхыг барууны нэрт диетологчид зөвлөөд байна.

3. Үхрийн годон

Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжирхаар…. за за та өөрөө гадарлаж байгаа байлгүй дээ. Хэрвээ найз охиноо эсвэл эхнэрээ аз жаргалтай байлгая гэж бодож байвал годон идээд байж дээ. Эсвэл эхнэрүүд нөхрүүдээ үхрийн годонгоор түлхүү хооллох хэрэгтэй юм байна.

4. Үхрийн элэг

Та шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суухын оронд хуучин элгээ өөд нь татаад шинэчлээд авч болно. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг гэнэ. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна шүү.

Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шүүрхийгээр нь шарж бас элгэны нухаш хийж идэх үнэхээр сайхан шүү дээ.

5. Үхэр, хонины хэл

Магадгүй өөрийн тань аманд өөр хэл орж ирсний дараа өчнөөн микроб үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Зөв амьдрах ухаан

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье