Уйлъя гэвэл Уушандарыг Ухааръя гэвэл Мял богдыг Инээе гэвэл Ил дандыг унш хэмээх ухаант өвөг дээдсийн маань сургаал бий.
Мял Богдын намтар-ыг сонсоход, уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм.
Богд Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд хүмүүний ертөнцөд заларч байжээ. Энэхүү шастирт Багш шавийн барилдлага ямар байх тухай, хүн өөрөө өөрийгөө ялж, танин мэдэж чадваас бурханы хутаг олж болохыг өгүүлжээ. Энд дарж сонордоно уу.