Нойргүйдэлд орсон, шөнө 3 цагаас хойш сэрээд унтаж чаддаггүй хүмүүс байдаг.
1-рт зүрхний шинжилгээ болон иж бүрэн шинжилгээ өгөөрэй. Ноцтой онош тодрохгүй бол таны хий арвидаж ядаргаанд оржээ гэсэн үг. Хий нь арвидсан хүн хийн цагтаа сэрээд бдаг.Ихэвчлэн хийн цагт үүрээр хүн нас бардаг нь ч их учиртай.
Ямар нэгэн өвчинтэй гэж гарвал тэр өвчнөө эмчлүүлэхийн зэрэгцээ миний өгөх зөвлөгөө танд бас хэрэг болно.Хийн цагтаа сэрээд буцаж унтаж чадахгүй бол буцалсан халуун ус эсвэл өөх тосгүй халуун шөл уугаад буцаад тайван хэвтчих.Сэрэх бүртээ халуун шөл уугаад байвал хий, ядаргаа тань дарагдаж нойргүйдэл арилдаг.
Уламжлалт анагаах ухаанд
- Хийн цаг 03:40-07:40, 15:40-19:40 энэ цагуудад шингэхдээ амархан халуун, шөлтэй хоол идэх,
- Шарын цаг 11:40-15:40 энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх,
- Бадганы цаг 07:40-11:40, 19:40-23:40 ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй,
Орой 21:30-23:00 цагийн хооронд та заавал орондоо орж унтаж амрах ёстой. Сарны хүч дэлгэрэх цаг буюу 23:40-03:40 хүртэлх цагт унтаж амрах ёстой байдаг. Монголчууд сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог уламжлалтай байсан.
Өглөөний цайгаа 07:40 -өөс өмнө амжиж ууна.Өглөө бүр хий дарах ядаргаа тайлах цай чанаж уух нь биед төгс зохицдог. Харин 07:40-11:40-ийн хооронд хоол идвэл бадганыг арвидуулан таргалж, залхуу хүрч, бие хүндрэн оюун ухаан ажиллахаа больж, ажлын чадвар мууддаг. Бадганы цагт идсэн хоол хүний биед хор болдог.
Оройн 19:40-өөс хойш хоол идэх огт хэрэггүй. Тэгээд 21:30-23 цагийн хооронд заавал унтаж амар. Унтахаасаа өмнө аяга халуун ус уугаад хэвтчих. Сайхан унтдаг юм.
Дээрх мэдээллүүдийг Монгол, Өвөрмонгол, Хятад уламжлалт анагаах ухааны мундаг эмч нараас олж мэдсэн юм. Мөрдөж чадвал гайхалтай үр дүн өгнө. Өвдөхгүй, таргалахгүй, залуухан, эрч хүчтэй, сайхан арьстай байх бүх нууц энэ бяцхаан зөвлөгөөнд байгаа юм. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Бадгарын Алтанцэцэг
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!