Saturday, May 18, 2024
Home » Яваад л бай яваад л бай. Бүү зогс, тууштай зүтгэ

Яваад л бай яваад л бай. Бүү зогс, тууштай зүтгэ

by admin
0 comment

Буддын сургаалийг ерөнхийд нь хураавал “Ум гади гади вара гади вара сам гади боди суухай” гэдэг тарнид хураагддаг. Энэ тарнийн утга нь яв яв цаашаа яв бүр чандруу яв” тэгээд гэгээр гэсэн утгатай ажээ.

Таван мөр буюу гэгээрлийн хөгжлийн таван үеийг даван туултлаа яв. Эцэсийн шат хүртлээ бүү саат. Яваад л бай гэсэн агуулагтай аж. Хаана ч бүү зогс. Цаашаа л яваад бай. Явагч эзэн байхгүй болтлоо яв. Бүхэлтэй нэгдтэлээ, оршихуйд уустлаа яв.

Бүү шантар.
Юунаас ч бүү зугт.
Хаана ч бүү саат.
Юунд ч бүү уягд.
Бүгдийг нь туулаад л гар.
Бүү ухар. Бүү гац.
Хэцүү байсан ч туулаад л гар.

Хэцүү байна гэдэг чинь л Эго байна гэсэн үг. Ухарсанаар биш туулж гарсанаар л ялах болно. Эго үхэх болно. Эго үхэж байж л чи хүрэх газраа ирнэ. Энэ үед хүрэгч эзэн чи гэх хэн ч байгүй болсон байна.

Бүх зааг арилж, хана хэрэм нурж, гадна дотно ялгалгүй болж, уур уцаар, шунал тачаал, мунхаг төөрөгдөл бүгд бүр нарийн төвшиндөө арилж чи өөрийн биш бүх зүйлсээ гээсэн байх болно. Тэгэхэд л чи жинхэнэ гэртээ ирнэ. Чи алга болж Будда мэндэлсэн байх болно.

Хамгийн сайн харьцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ

Эх сурвалж: buddhism.mn

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье