Saturday, July 27, 2024
Home » Нойргүйдэх, мартамхай болох, яс үесээр янгинах, бөөр давсагны өвчнүүдийн үед гурван шимтийн шөл ууж, тан, талхан эмийг шөлөөрөө даруулж ууна. Ингэснээр өвчний эдгэрэлт түргэсдэг.

Нойргүйдэх, мартамхай болох, яс үесээр янгинах, бөөр давсагны өвчнүүдийн үед гурван шимтийн шөл ууж, тан, талхан эмийг шөлөөрөө даруулж ууна. Ингэснээр өвчний эдгэрэлт түргэсдэг.

by admin
0 comment

3 шимт, 4 шимт, 5 шимт ясны шөлөнд ямар ямар яс байдаг вэ?

• 3 шимт яс: Борви+ Тойг+ Далны толгой
• 4 шимт яс: 3 шимт +ГОДОН
• 5 шимт яс : 4 шимт + Дунд чөмөг
Ийм ялгаатай байдаг. Хаврын улиралд алийг нь ч хэрэглэсэн ХИЙ тэгшитгэх тустай.
Хийн өвчний бүлэгт ШӨЛӨН эмийн бүлэг гэж байдаг. Шөлөн эмд 3,4,5 шимт ясны шөл багтдаг.
Хаврын улиралд цагаан гаа, жамц давс нэмж хэрэглэвэл тустай.

Гурван шимтийн шөл хэрхэн бэлдэх вэ? 

Шүдлэн хонины далны бариул яс, борвины яс, тойгны ясыг махнаас нь шулж аваад битүү саванд хийж буцалгасан ясны шөлийг хэлнэ.

Ач тус:

  • Ядарч сульдсанд тамир тэнхээ үүсгэхийн дээд идээ болно.
  • Толгой эргэх, чих шуугих, дотор муухай оргих, амархан даарч бие илчгүй болох үед,
  • Нойргүйдэх, мартамхай болох, яс үесээр янгинах, бөөр давсагны өвчнүүдийн үед гурван шимтийн шөл ууж, тан, талхан эмийг шөлөөрөө даруулж ууна. Ингэснээр өвчний эдгэрэлт түргэсдэг.
  • Голын хий, зүрхний хий, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчинд ерөндөг болдог.
  • Амаржсан нялх биетэй ээж хонины махтай битүү хар шөл, 3 шимтийн ясны шөлийг тасралтгүй 21 хоног уух аваас маш хурдан тэнхэрдэг.
  • Эмнэлэгт хэвтсэн хүнийг эргэхдээ хонины махтай битүү хар шөл, 3 шимтийн ясны шөлөөр эргэж очиж байгаарай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: АУ-ны Хүний их эмч Сэтгэл судлаач Б.Батчимэг, УАУ-ы их эмч О.Очгэрэл

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье