Saturday, July 27, 2024
Home » Нүдний харааг хэрхэн энгийн аргаар сайжруулах вэ?

Нүдний харааг хэрхэн энгийн аргаар сайжруулах вэ?

by admin
0 comment

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ нүдний хараа сайжруулах аргийг хүргэж байна.
1. Бэлтгэх: нүдээ бүлээн усаар угаагаад, бясалгаж болох амар тайван, нам гүм газрыг ол.
2. Өмнөө лаа байрлуулаад, тэрхүү лаа таны нүдний түвшинд, танаас 1 м орчим зайд байхаар сууна. Тэгээд лаагаа асаа.

3. Ухаанаа тайвшруулаад, нүдээ ань. “Ом” мантраг 7 удаа унш.
4. Нүдээ нээгээд, асч байгаа лааны дөл дээр харцаа тогтоо. Нүдээ цавчлахгүйг аль болох хичээ. Гэвч харцаа хэт их хүчлэх хэрэггүй.

5. Лааг нүднээс тань нулимс гарах хүртэл ширтэн хар (ойролцоогоор дээд тал нь 3 минут)
6. Нүдээ аниад, лааны дөлний дүрс проекцийг ажигла. ..Энэ нь хоёр хөмсөгний хоорондох цэг дээр үүсэх ёстой.

7. Дотоод дөлөө ажигла, түүнийг бүдэгрэх хүртэл
8. Дараа нь нүдээ нээгээд лааны дөлийг дахин ширт. Мөн л нулимс гарах хүртэл буюу дээд тал нь 3 минут
9. Нүдээ аниад, хөмсөгний хооронд үүссэн мөнөөхь дүрс хэлбэрийг ажигла

10. Процедурыг өөрийн чадах хэмжээтэйгээр давт. Өөрт боломжтой тоогоор эхлээд, ерөнхийдөө дасгал бүрийг 3 удаа хийх боломжтой.
11. Дасгал дууссаны дараа “Ом” мантраг 7 удаа уншаад лаагаа унтраана. Тайван төлөвт тодорхой хугацаанд байх хэрэгтэй.

Эерэг нөлөө: Хараа муу байна гэдэг нь организмд Нарны эрчим энерги хангалттай бус байгаагийн шинж юм. Нар нь эрүүл байхад шаардлагатай галыг бидэнд өгдөг. Бие организмд гал дутагдсанаар хараа мууддаг бөгөөд үүнийг лаан дээр бясалгахуйн тусламжтайгаар нөхөх боломжтой.

Энэ дасгалын үеэр тархи гүн гүнзгий амардаг бөгөөд энэ нь биеийн бүхий л организмд эерэгээр нөлөөлдөг.
Сөрөг тал:

  • Нүд өвдөх, үрэвсэх
  • Толгой өвдөх гэх мэт.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч Дана Саторийн зөвлөгөөнөөс

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье