Saturday, July 27, 2024
Home » Сайн үйлийн үрийг бий болгох 5 энгийн арга

Сайн үйлийн үрийг бий болгох 5 энгийн арга

by admin
0 comment

Сайн үйлийн үр сайн байдаг. Муу үйлийн үр муу байдаг. Карма гэдэг нь үйлдэл юм. Эдгээрийг яаж үйлдэж буйгаас шалтгаалан бие, хэл, сэтгэлийн үйл гэж байдаг. Үр нөлөөний хувьд эдгээр үйлүүд сайн, муу гэж хуваагдана. Хэрвээ та сайн сэдлийн үүднээс бусдыг хүндэтгэж хайрлан ярьж буй бол сайн үйл үйлдэж байна. Энэ бол буяны үйл. Харин бардам зан, шүүмжлэл зэргийг өвөрлөж ярьж буй бол үйлийн үр муу байна.

Үйлийн үр гэдэг нь байнга хуримтлагдаж байдаг. Сансар огторгуй хэдийн чиний удаан үргэлжилнэ. Хүмүүн төрөлхтөн хэдий чинээ оршин тогтноно. Орчлон ертөнцөд гаргасан ямар ч энерги танд 10 дахин үржиж буцаж ирэх хувь тавилантай гэдэг.

Энэ нь та сөрөг энергийг хорвоо ертөнцөд хэдий чинээ их гаргах тусам сөрөг энерги тан руу эргэлдэж, амьдралыг тань сүйрүүлнэ гэсэн үг. Тиймээс бид сайн үйлийн үрээ өндөр бас нэмэгдүүлэхийн тулд эдгээр таван утга учиртай аргыг хэрэглэж болно.

Энэ хорвоод ганцаар байдаг хүн гэж нэг ч үгүй ээ. Бусдад анхаарал халамж тавих нь сайхан сэтгэлийн үндэс юм. Мөн сайн үйлийн үрийг олж авахын тулд хэрэглэж болох хамгийн сайн аргуудын нэг. Бусдын төлөө сэтгэлтэй байх нь бусдад анхааралтай хандах дадлага хийснээр олж авдаг.

Хэрвээ та бясалгалд дуртай хүн биш ч гэсэн өөрийнхөө тэнцвэрийг олохын тулд хааяа нэг оролдоод үзэхэд гэмгүй. Бясалгалын олон аргачлал байдаг гэдгийг санааарай.

Аливаад чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Өгөх нь хүн авахаас илүү аз жаргалыг авчирдаг. Тиймээс хувиа хичээхгүйгээр өгч сур.

Цагаа олсон тус хэнд ч, хэзээ ч багаддаггүй. Мөн бусдад туслахын тулд заавал тэрбумтан байх албагүй. Зөвхөн огт танихгүй хүмүүст туслах биш, эргэн тойрны хүмүүстээ ч тусал. Хэцүү үед нь дэргэд нь бай. Аргадаж, түшиж, ямар учраас гэдгийг нь асуухгүйгээр зүгээр л хажууд нь байгаарай. Өөрийгөө хайрлаж чаддаг болсон хүн л бусдад чин сэтгэлээсээ туслаж чаддаг байна.

Тиймээс эерэг долгионыг татах урьдчилсан нөхцөл бол нүүрээ нуухгүй байх явдал. Өөрийн чанар, алдаа, алдаагаа бодитойгоор хүлээн зөвшөөрч, тэдгээрийг давуу тал болгон ашигла. Өөртөө болон бусадтай шударга бай.
Шударга байна гэдэг нь ямар нэгэн байдлаар худлаа хэлэх, хулгай хийх, хууран мэхлэхгүй байна гэсэн үг. Бид шударга байснаар агуу зан төлвийг эзэмшдэг. Шударга хүн илүү амар тайван, бодол санаа нь эерэг байдаг.

Гол нь хүний төлөө, бусдын төлөө гэсэн тэр агуу хүсэл эрмэлзэл дээр зорилго нь оршиж байвал үнэхээр хайхалтай.
Энэ дэлхий дээр ашиг хонжооны төлөө байгаль дэлхийд хор хохирол учруулж буй олон хүмүүс байгаа ч дэлхийн хөгжил буурай газарт амьдарч буй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх, далай тэнгисийн бохирдлыг арилгах гээд хайхалтай зорилго тээн яваа мянга мянга шударга үйлстэнүүд ч олон бий.

Танд ч бас боломж байна. Бусдад илүү их тус болохын тулд өөртөө чадах зорилгоо тавиарай. Та эргэн тойрондоо сайн үйлийн үр бий болгох нь нэг шөнийн дотор тохиолдохгүй. Үйлийн үр гэдэг нь этимологийн хувьд “үйлдэл” гэсэн утгатайг бүү март.

Энэ бол хяналтгүй хувь тавилан гэж буруу боддог ч зүйл биш юм. Үйлдэх нь хувь хүн болох биднээс хамаарна. Энэ нийтлэл танд сайн үйлийн үрд хэрхэн хүрэх талаар тодорхой ойлголт өгсөн гэж найдаж байна!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

 

 

 

 

 

 

 

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье