Saturday, July 27, 2024
Home » Сайхан сэтгэлээ хэзээ ч битгий алд. Энэ таны үнэ цэнэ эрхэм нандин зүйл тань байх болно.

Сайхан сэтгэлээ хэзээ ч битгий алд. Энэ таны үнэ цэнэ эрхэм нандин зүйл тань байх болно.

by admin
0 comment

Сайхан сэтгэлтэй гэнэн цайлган байхаар хүмүүст ашиглуулаад байх юм гэж гомдлох хүмүүс олон байдаг.
Адилхан л муу санаа гаргаж байхгүй бол болохгүй юм байна яах уу? Ашиглуулаад байх уу? Муу санаатай болох уу? Гэж хүмүүс их асуух юм. Би аз жаргалтайгаар хохир гэж хариулдаг.

Хайрлаж байгаагаа, үнэнээрээ байгаагаа, сайхан сэтгэлтэй байгаагаа битгий алд. Сүүлд нь харамсах зүйл үгүй. Бурханы өмнө ч нүүр бардам. Тэгэж байхад ингээд байхдаа яахав дээ гэж бүү өөрийгөө зовоо. Зөв байгаадаа сэтгэл хангалуун байж зовож биш жаргаж уйлж биш инээж тусла.

Яагаад гэвэл үйлийг чи үнэн хийсэн бол үр дүн гарах нь үнэн байдаг юм. Санаа бүү зов. Аз жаргалтайгаар хохир. Яагаад заавал муухай сэтгэлтэй хүнийг дагаж муухай сэтгэлтэй болох ёстой гэж. Сайхан сэтгэлээ хэзээ ч битгий алд. Энэ чиний үнэ цэнэ эрхэм нандин зүйл чинь байх болно. Яг үнэндээ чиний зүгээс хохирол биш жаргал байх болно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье