Home » Та өөрчлөгдвөл хорвоо өөрчлөгдөнө

Та өөрчлөгдвөл хорвоо өөрчлөгдөнө

by admin
0 comments

Бид энергийн бөөгнөрөл, эрчим хүчний үүсгүүрүүд юм. Бидэнд гэрлэн бие бий. Бодол бол энерги гэж ярьдаг.

Амьд биетүүд дулаан илчтэй байдаг (ихэнх нь). Энэ бүхэн биднийг махан биед оршсон бурханлиг энергийн оршихуйнууд гэдгийг хэлж байна. Мөн энэ биеэ л түшиглэн орчлонд амьдардаг. Бас энэ биетэй холбоотой элдэв зовлон шаналал үүсдэг.

Санаа сэтгэлийн байдал, баяр гуниг, уур, өвчин эмгэг энэ бүхэн энергийн хэлбэлзэл давтамж өөрчлөгдөхтэй салшгүй холбоотой. Энергийн давтамж маань илүү нарийн, өндөр хэмнэлийнх болох тусам бид илүү аз жаргалтай байдлыг мэдэрдэг гэж ойлгож болно.

 

Харин сул, нам хэмнэлтэй үед гуниг уйтгар, харанхуй бараан байдал сэтгэлд давамгайлдаг. Тэгэхээр энергийн давтамжаа өндөр түвшинд байлгах гол арга бол бясалгал байдаг. Бас бусад өндөр ухамсартай, энерги сайтай хүмүүсийн тусламжтайгаар хэсэг зуур сайхан байдлыг мэдэрч болно.

Та хэдий хэр нам түвшний, сул дорой хэлбэлзэлтэй байна төдий чинээ бусдын нөлөөнд амархан ордог, хямардаг, уйтгар гуниг, үл итгэх байдалтай байдаг. Тиймээс л бидний зовлон шаналал хэмээгдэх сэтгэл зүйн түвшнээс гарах, өөрийгөө хамгаалахын тулд бид дээшээ өгсөх буюу энергийнхээ хэлбэлзэл, давтамжийг өсгөн нэмэгдүүлэх хэрэгтэй болдог.

Мэдээж маш олон арга засал бий. Гэвч хамгийн үр дүнтэй, удаан хугацаанд баттай нөлөөлж чадах арга нь бясалгал байдаг. Нэгэнт давтамж чинь өндөр болсон үед энэ орчлонгийн олон зүйл танд нөлөөлж чадахгүй болдог.

Ингэж л тайван амгалан жаргалтай амьдрахын тулд олон хүн бясалгал төвлөрөл хийж сэтгэл ухамсартаа эзэн нь болохыг хүсэх болжээ.

Нэмж хэлэхэд биеийн маань энергийн давтамжинд хоол хүнс маань маш их нөлөөлдөг учраас л амьтны амь тасалж бүтсэн хоолноос татгалздаг гол шалтгаан ч энд л оршдог.

Бас та өөрчлөгдвөл хорвоо өөрчлөгдөнө гэдэг ч энергийн давтамжаа өөрчилж сайжруулахад л бүх зүйлийг та өөрөөр, өөр өнцгөөр харж эхлэхийг л хэлээд буй юм. Зүйрлэвээс уулын оройгоос доорх бэл, хөндийн амьдралыг харахтай ижил.

Хамгийн чухал зүйл бол биднийг дээш өргөж татаж, гэгээрүүлэх хүч гаднаас ирэхгүй. Тэгж боддог, хүлээдэг хүмүүс их байдаг. Харин тэр агуу хүч, мянган нар мэт их гэрэл, төгс аялгуу гагцхүү бидэнд өөрсдөд минь оршин, таныг өөрсөд рүү нь анхаарч сэрэх цаг мөчийг хүлээн суух ажгуу.

Таны амьдралыг хэн нэгэн сайжруулж өгнө хэмээн найдаж залуу насаа бүү өнгөрөө. Хэрвээ бид энэ хорвоогоос халин одохдоо харамсахгүй амьдрахыг хүсвэл насан туршдаа хэдэн зүйлийг санаж явууштай. Айдас гэдгээс хол яв. Тэр бол чамайг бүхий л түвшинд хязгаарлагч.

Гэхдээ мунхаг зоригоор хол явахгүй. Бусдын хэлсэн алив саад, эрсдэл чамд тохиолдох эсэхийг гагцхүү зориглон хийж байж л мэднэ. Эрсдэлээс айгаад байвал юунд ч хүрэхгүй. Ёстой л нөгөө үхсэн мэт амьдрах гэдэг нь тэр болно. Бусдад хэт битгий найд.

Чиний амьдралыг хэн нэгэн сайжруулж өгнө хэмээн найдаж залуу насаа бүү өнгөрөө. Чамд буй хүч, энергиэ мэдэрч, дотоод мэдрэмж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, сэтгэл зүрхээ сонсож амьдар. Энэ амьдрал чинь чиний л амьдрал, чиний л боломж, чамд л ирсэн шагнал учраас түүнийгээ дүүрэн ашигла. Тэгж чадвал амьдрал, хорвоо ертөнц чамайг өгөөмөр шагнах нь гарцаагүй.

Хэн нэгэнд туслах боломж таарвал алдалгүй түүнийг баярлуул. Дараа гэж хойшлуулах боломжгүй зүйлсийн нэг. Хэт шүүмжлэгч байх нь ашиггүй. Учир нь энэ маш амархан чиний зан чанарын нэг хэсэг болж хувирдаг. Чамайг алив зүйлсээс сайн сайхан талыг нь олж харах чадваргүй болгодог.

Бас л чамайг хязгаарлагч сэтгэл зүйн том сөрөг хүчин зүйл юм. Бидний мартаж үл болох чухал зүйлсийн нэг бол бид энэ хорвоод цор ганцаар биш. Өөрөөр хэлбэл бусдын оршнол нь бидний оршнолын үндэс болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь харилцан хүндэтгэлтэй байх, бие биенээ дэмжиж чаддаг байх, эх дэлхийгээ хайрлах зэрэг маш өргөн хүрээний ойлголт.

Чадахын дотор бясалгал бүтээл хийж, өөрийн дотоод мөн чанарыг олж, хорвоог танихыг хичээвэл тун сайн. Товчхондоо эрдэнэт хүний энэ нандин бие, ховор учрал завшааныг сайтар ашиглаж, утга төгөлдөр, сэтгэл дүүрэн энэхэн дэлхийд амьдраад буцахдаа өд мэт хөнгөн, наран мэт гэрэлтэн одмуй …

Хүн болгон адилгүй … Энэ үгийг олон зүйл дээр бодож явмаар. Хүн бүхэн мундаг манлайлагч, бизнесч, эсвэл олон хэлтэй, доктор, улс төрч болох албагүй. Тийм чадамж боломж нь ч адилгүй. Эндээс юу бодогддог вэ гэвэл хажуу дэргэд чинь амьдардаг хайртай нэгнээ заавал нэг юманд шахах, дарамт үзүүлэх, угаасаа өгөгдөл нь байхгүй юм руу хүчээр түлхэх, бусадтай харьцуулж сэтгэл санааг нь унагах нь тийм ч ухаалаг алхам биш.

Зүгээр эгэл сайхан амьдраад, эцэг эх болж үр хүүхдээ жаргалтай өсгөн хүмүүжүүлж, жирийн нэгэн халуун сэтгэлт иргэн байх хүсэлтэй хүмүүс олон бий. Ингэж шахах нь сэтгэл гутрал, стрессийн үүд, шалгаан болох боломжтой. Эр нөхрөө, хань ижлээ эсвэл үр хүүхдээ дандаа дарамтлах байдлаар нөлөөлөхийг оролдох нь алсдаа таагүй үр дүнд хүргэх аюултай.

Гол нь тухайн хүнээ сайн таньж ажиглан, чадвар сонирхолд нь нийцэх чиглэлд сэтгэлд нь дарамт үүсгэлгүйгээр нөлөөлөхийг оролдох нь зүйтэй. Ерөнхийдөө цагийн аяс нэг тиймэрхүү, заавал хэн нэгнийг давж гарч, дийлж, өрсөлдөж байж зорилго биелэгддэг гэсэн мессеж бидэнд тасралтгүй өгдөг болсон нь гол шалтгаан.

Нэг талаасаа үнэн боловч заавал тийм загвар, хайрцагт баригдалгүй, өөрийн сэтгэлийн дуудлагаар дуртай ажлаа хийгээд өөртөө үнэнч амьдрах боломж үргэлж байдаг гэдэгт итгэж яваарай. Та өөрчлөгдвөл хорвоо өөрчлөгдөнө.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Эх сурвалж: Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье